Улстөрчид европ дахь дайны галыг намжаах талаар хэлэлцлээ

Германы Мюнхен хотноо өнгөрсөн гурван өдрийн турш дэлхийн нөлөө бүхий улс орнуудын улстөрчид чууллаа. Мюнхен хотноо жил бүр болдог Аюулгүй байдлын тухай бага хурлын51 дэх чуулганд Германы канцлер А.Меркель, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байден, Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров, Украины Ерөнхийлөгч П.Порошенко зэрэг400 орчим улстөрч, бизнесмэн оролцсон байна. Хуралдааны явцад Украин дахь зэвсэгт мөргөлдөөн хамгийн их анхаарал татсан сэдэв байв. Энэ өдрүүдэд улстөрчид хуралдааны индэр дээрээс болон завсарлагааны үеэр өөрсдийн байр суурь, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Украин дахь нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд авч үзсэн байна. Тэрбээр Европ дахь аюулгүй байдлыг хангах тогтолцоог АНУ өөрийн холбоотнуудын хамт аль хэдийнэ үгүй хийсэн гэдгийг өгүүлжээ. С.Лавров“Украины хямралын үе шат болгонд АНУ зөрчилдөөнийг хурцатгах алхам хийж байсан” гэсэн аж. Түүнчлэн Европын холбоо Украинтай түншлэлийн гэрээ байгуулснаар гарах үр дагаврыг ОХУ-тай хэлэлцэхээс татгалзахад үүнтэй төстэй үр дүнд хүрсэн. Дараа нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж, төрийн эргэлт хийхэд нь тусалсан. Энэ маягаар барууны орнууд Киев дэх эрх баригчдад ард түмнээрээ хэлэлцүүлэг өрнүүлэхийн оронд иргэдээ алан хядагчид хэмээн зарлаж, цэргийн хүч хэрэглэх боломж үзүүлж, дэмжиж байсан” гэжээ. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров “Минск дэх хэлэлцээрт оролцогч Киевийн эрх баригчид болон Донецк, Луганскийн БНУ-ын төлөөлөгчидтэй энхийн гэрээний заалтыг биелүүлэх талаар тохиролцоонд хүрсний дараа ОХУ болон бусад талтай хамтран уг гэрээг биелүүлэхэд баталгаа болно. Герман, Франц зэрэг бусад орон бас ийм баталгаа гаргах хэрэгтэй” гэжээ. Ерөнхийлөгч П.Порошенко Мюнхен дэх бага хурлын эхний өдөр илтгэл тавихдаа орос иргэдийн паспортыг харуулж, ОХУ-ын цэргүүд тус улсад халдан довтолсны баталгаа хэмээн мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Оросын цэргийн алба хаагчдын нэр, овгийг дурдаагүй байна. П.Порошенко Украинд А.Меркель, Ф.Олланд нар гэнэт айлчилж, салан тусгаарлагчидтай энхийн гэрээ хийх талаар юу ярилцсан тухай тодорхой мэдээлэл өгсөнгүй. Үүний өмнө АНУ-ын Гадаад хэргийн сайд Ж.Керри Украинд айлчилж, тус улсад зэвсэг нийлүүлж болзошгүй тухай мэдэгдсэний дараа Герман, Францын удирдагчид Киевт гэнэтийн айлчлал хийсэн нь олны анхаарлыг татсан юм. А.Меркель, Ф.Олланд нар П.Порошенкотой уулзсаныхаа да раа Москвад очиж, Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийжээ. Талууд ямар тохирол-цоонд хүрсэн талаар нарийн мэдээлэл өгөө гүй боловч ирэх өдрүүдэд Украины удирд лагыг оролцуулан дөрвөн талт хэлэл-цээрийг утсаар хийхээр болсноо мэдэгджээ. Харин П.Порошенко зарим бүс нутагт өөртөө засах эрх олгож, Украиныг холбооны улс болгох болон төрийн хэлний тухай шийдвэр гаргахын тулд бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатайг хурлын завсраар өгүүлсэн байна. Гэхдээ тэрбээр бүх нийтийн санал асуулгаас ямар үр дүн гарахыг урьдаас мэднэ гэдгээ хэлсэн аж. Украины шинэ засгийн хяналтад байгаа нутагт “Рейтинг” агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээ үзэхэд иргэдийн70 орчим хувь нь бүс нутагт илүү эрх мэдэл шилжүүлж, засаг, захиргааны хувьд нэгдсэн зохион байгуулалттай, төрийн нэг хэлтэй хэвээр байж, Европын холбоонд нэгдэхийг дэмжсэн аж.

 

“Украинд 50000 хүн амь насаа алдсан“

 

Германы “FrankfurterAllgemeine” сонинд тус улсын тусгай албадын тооцоолсноор Украинд50000 гаруй хүн амь насаа алдсан тухай мэдээлжээ. Харин Украины албан ёсны мэдээлэлд өгүүлснээр, тус улсад1200 цэргийн албан хаагч, 5400 гаруй энгийн иргэн амь насаа алдсан байна. Германы сонинд өгүүлснээр, Украины албан ёсны тоо баримтад итгэх аргагүй, хэт доогуур байгааг тагнуулчид өгүүлжээ. Тухайлбал, ширүүн тулаан болсны дараа арав гаруй хүн алагдсан тухай мэдээлсэн тохиолдол олон удаа давтагдсан аж. Украины албан ёсны мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч П.Порошенко Мюнхен хотноо болсон бага хурлын үеэр танилцуулсан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (46.161.9.20)

    2017-07-10

    wh0cd46056 allopurinol 100mg tablets yasmin asacol hd dr

  • (46.161.9.20)

    2017-06-17

    wh0cd46056 Buy Avodart cialis pills cialis tablets order benicar silagra without prescription

  • (46.161.9.20)

    2017-05-13

    wh0cd5611148 need prescription for viagra

  • CybAYNRjhsKoNKLfPL (46.161.9.8)

    2016-12-01

    JmHGln itwqjcwxwwdf, [url=http://xkadbmuiqytn.com/]xkadbmuiqytn[/url], [link=http://pehrnbvyoesy.com/]pehrnbvyoesy[/link], http://wlcqghdsnqye.com/

  • (124.158.107.83)

    2015-02-09

    Украйны асуудлыг европын холбоо нухацтай авч үзэхгүц бол өөрсдөө америкийн идэш болж байна шүү дээ.Одоо оросын яриаг сонсох хэрэгтэй