“БНХАУ-д суралцахыг хүсч буй оюутан залууст зориулсан мэдээлэл, зөвлөгөө олгох нээлттэй өдөрлөг”

Эрхэм хүндэт сурагч охид хөвгүүд, оюутан залуус, эцэг эх нартаа хандан дуулгах нь:

 

БНХАУ дахь Монгол оюутны холбооноос санаачлан БНХАУ-ын аль ч хотод боловсрол эзэмших хүсэлтэй, суралцахаар төлөвлөсөн хэн бүхэнд зориулсан мэдээлэл, зөвлөгөө олгох нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Хүссэн, сонгосон мэргэжлийн дагуу Азидаа төдийгүй дэлхийд нэртэй сургуулиудын тухай үнэн зөв, бодит мэдээдэл авч, хаана сурвал давуу тал, ашигтай байх, гадаадад сурахын тулд юуг анхаарах тухай мэдээллэх болно.

 

Ингэснээр бид сонголт хийхэд тань бага ч болов хувь нэмэр оруулж, санал хүсэлтийг чөлөөтэй сонсож, харилцан яриа өрнүүлж сурагч оюутан залууст нээлттэй нэг өдрийг өнгөрүүлэх тул та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо
 

Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: 2015 оны 02 сарын 15 ѳдѳр 11 цагаас

Холбоо барих: 95258484, 95480610

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)