Хятадын тэрбумтныг цаазлав

Хятадын уул уурхайн тэрбумтан асан Лю Ханыг өчигдөр Хубэй мужид цаазалсныг“Синьхуа” мэдээлжээ. Түүнээс гадна Лю Ханы дүү Лю Вэй болон таван хамсаатныг нь цуг цаазалсныг мэдээлсэн байна. Лю Хан нь“Hanlong” группийн захирал асан бөгөөд түүнийг цагтаа Хятадын баячуудаас 148-д эрэмбэлж байв. Хятадын шүүхээс өнгөрсөн оны тавдугаар сард тэднийг гэмт хэргийн бүлэглэл байгуулсан, хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт буруутган ялласан. Энэхүү хэргийн хүрээнд ах, дүү Лю нараас гадна 34 хүнийг шийтгэж, арав гаруйд нь ялын дээд хэмжээ, дөрөвт нь бүх насаар хорих, 22-т нь шоронд хорих ял шийтгэл оноосон аж. Уг гэмт хэргийн бүлэглэлд төрийн албан тушаалтнууд дэмжлэг үзүүлснээр тэд Сычуань мужийн Гуанхан хот дахь мөрийтэй тоглоомын бизнесийг дангаараа хянаж, ашиг олдог байжээ. “Han-long” корпораци нь Сычуань муж дахь уул уурхайн томоохон компаниудын нэг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Shar tokhoi (85.207.18.54)

    2016-08-05

    Nemj khelkhed uls ekh orondoo khakhuuliin kheregt sejiglegdsen khen khynii 5 yed ni udamaar ni ulsiin toriin ajild avakhgyi ajiluulakhgyi baikh kheregtei yag Oros gyrnii said eronkhiilogch Putin shig baikh jiostoi uym bishyy .OPPSHORCHIDOOS MONGOLIIN BAYALGAAR KAMPAN BAIGUULSAN GYILGEE KHIISEN KHIIGEEGYI KHULGAICHUUDAAS DOLORIIG NI MASH YARALTAI BUTSAAN AVAKH KHEREGTEI BNA.BATTULAG BAYARTSOGT BATYYKIIN KHYYGEES MASH YARALTAI OPPSHORDOKHI DOLORIIG NI ERGYYLEN TATAKH AVAKH UYM BISHYY .MASH IH OR TOLNO DOO .

  • Shar tokhoi (85.207.18.54)

    2016-08-05

    Khulgaichuud yr khyykhed eej aav akh dyyteigee kheden yeiin tursh Mongol ulsiig khairlakhaargyi ami bodon bayan targan bolson shyy dee .Odoo shiitegel gedegiig khatuukhan ogch surakh kheregtei bna daa .Yaj ch chadakh ve dee toriin tergyyn ni ***** baikhad . S.ZORIGIIG ALSAN KHYN.BATYYL ELBEGDORJ GEE BIZ DEE.

  • Shar tokhoi (85.207.18.54)

    2016-08-05

    Ene dotor manai oppshorchin Bayartsogt bolon Batyyliin khyy bas Kh.Batulag nar kholbootoi baijil baigaa manai uls ene uls tor Mongoliin ediin zasgiin khynd gemt kheregtenyydiig tsaatsaldag buyu bykh nasaar ni khoridog bolvol yasan uym ve .Khuuli khatuu l baikhgyi bol uls mokhokhiin shinj bishyy .

  • ЗОЧИН (180.149.78.20)

    2015-02-10

    МАНАЙ ХУУЛИЙНХАН ХАХУУЛЬ АВАХГҮЙГЭЭР ЯДАЖ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ.

  • ЗОЧИН (180.149.78.20)

    2015-02-10

    МАНАЙ ХУУЛИЙНХАН ХАХУУЛЬ АВАХГҮЙГЭЭР ЯДАЖ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ.