Грек тусламжийн хөтөлбөрөө өөрчлөхийг шаардав
- 2015-02-10
- Дэлхий
- 0

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Европын холбооноос тус улсад үзүүлж буй санхүүгийн тусламжийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхийг эсэр гүүцжээ. Тэрбээр Грекийн парла мен тад үг хэлэхдээ зээлдүүлэгчидтэй тохиролцож, 2015 оны зургадугаар сар хүртэл богино хугацааны зээл авахаар тохиролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Уг зээлийн тусламжтайгаар А.Ципрас өрийн хямралаас гарах боломжийн хувилбар боловсруулна хэмээн найдаж байгаагаа өгүүлсэн аж. Грекийн Ерөнхий сайд хатуу хэмнэлтийн бодлогыг дуусгавар болгох нь нэр төрийн хэрэг хэмээн үзжээ. Энэ бодлогын уршгаар бий болсон хүмүүнлэгийн хямралыг давахын тулд тэрбээр авлига, татвараар зайлсхийх үзэгдэлтэй тэмцэл өрнүүлэхээ амласан байна. А.Ципрас нийгмийн салбарт шинэчлэл хийх, тэтгэвэрт гарах насыг нэмэхгүй, тэтгэврийн хэмжээг хэвээр хадгалж, цалингийн доод хэмжээ 550 евро байгааг 2016 он гэхэд 750-д хүргэх амлалт өгчээ. Үүнээс гадна тэрбээр хөрөнгө мөнгөний хомсдолоос болж өмнөх Засгийн газраас үйл ажиллагааг нь зогсоосон “ERT” телевизийн эфирийг нээхээр болсноо мэдэгдсэн байна. Грекийн Ерөнхий сайд Дэлхийн хоёрдугаар дайны явцад учруулсан хохирлын нөхөн төлбөрийг Германаас нэхэмжилнэ гэсэн санаагаа дахин илэрхийлжээ. Дайны үед нацист Германы эрх баригчид Грекийн эрх баригчдад хүч тулган тус улсын Үндэсний банкнаас 476 сая рейхсмарк зээлж авсан гэдэг. Энэ мөнгөнд хүү бодолгүйгээр одоогийн ханшаар тооцоход 11 тэрбум евро болдог. Үүнээс гадна дайны уршгаар тус улсын эдийн засагт учирсан хохирол, амь насаа алдсан иргэдийн төлөө нөхөн төлбөр тооцвол хэдэн зуун тэрбум хүрэх магадлалтай. Энэхүү нөхөн төлбөрийг авах боломж бага боловч уг шаардлага нь Грекийн хувьд Берлиний эрх баригч дад шахалт үзүү лэх хэрэгсэл болсон. Үүнт эй зэрэгцээд Гре кийн Сангийн сайд Янис Вару факис Европын хол-бооны түншүүд дээ хан дан тус улсыг еврогийн бүсээс шахан гаргахыг оролдохгүй байхыг сануулжээ. Тэрбээр Грек еврогийн бүсээс гарвал бусад орон ч гэсэн дагаж, энэхүү холбоог задрахад хүргэнэ гэдгийг Италийн“RAI” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)