В. Путин: Украины хямрал АНУ-аас болж үүссэн
- 2015-02-10
- Дэлхий
- 0

Ерөнхийлөгч В.Путин Украины хямрал нь АНУ болон холбоотнуудынх нь үйл ажиллагаанаас үүсэлтэй гэдгийг Египетийн “Аль-Ахрам” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Тэрбээр “Украины хямрал Оросын буруугаас бий болоогүй. АНУ болон барууны холбоотнуудынхаа хамт өөрсдийгөө “Хүйтэн дайн”-ы ялагч хэмээн үзэж, хаа сайгүй бусдад өөрсдийнхөө хүсэл зоригийг тулгахыг оролдсоноос уг хямрал бий болсон. НАТО-ийн дэд бүтэц Оросын хилд хэрхэн ойртож, манай эрх ашгийг ойшоохгүй байгааг бид харж байсан” гэжээ. Үүнээс гадна тэрбээр “Бид АНУ болон барууны холбоотнуудад нь Украины дотоод хэрэгт оролцох нь хэр хор уршигтайг сануулж байсан ч бидний үгийг сонсоогүй” гэжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
(203.91.118.178)
Алдартай зөнч нар АНУ-г 44 ерөнхийлөгч удирдана гэж зөгнөсөн.Б.Обама 44 дэх нь тэгэхээр юу болох нь ойлгомжтой орос тийм амархан дийлдэхгүй.
ЗОЧИН (103.26.195.227)
ПУПИН ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БАЙНА.ЯГ ТЭГСЭН ШҮҮ.ЯАХЫН АРГАГҮЙ ЧЕКИСТ ӨНДӨР МЭДРЭМЖТЭЙ ШҮҮ.