Чарли Чаплинд олгосон анхны “Оскар”-ыг хулгайд алджээ
- 2015-02-11
- Дэлхий
- 0

Их Британи, АНУ-ын жүжигчин, найруулагч Ч.Чаплинд олгосон анхны “Оскар”-ын шагналыг Парист хулгайд алджээ. Шинжээчид нэг сая еврогийн үнэтэй хэмээн үнэлсэн баримлаас гадна тус бүрийг нь 80 мянгаар үнэлэгдсэн үзэгнүүд нь алга болсон байна. Ч.Чаплинд 1929, 1972 онд буюу хоёр удаа энэ шагналыг олгохдоо шалгаруулалтаас гадуур кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгосон аж. Тэрбээр тавь гаруй жил кино урлагт зүтгэхдээ 100 гаруй бүтээлд дүрээ мөнхөлжээ. Америкийн кино урлагийн хүрээлэнгээс түүнийг сүүлийн100 жилд төрсөн шилдэг100 эрэгтэй жүжигчний жагсаалтын 10-т эрэмбэлсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)