ОУВС-ийн шаардлагыг мэдээлжээ

Украины Ерөнхий сайд А.Яценюк тус улсын Ерөнхийлөгч П.Порошенко болон Дээд Радын гишүүдтэй уулзах үеэрээ ОУВС-тай байгуулсан тунхаг бичгийн агуулгыг танилцуулжээ. ОУВС-аас тавьсан болзлуудыг олон нийтээс нууцалсан боловч тус улсын хэвлэлүүдэд зарим заалтынх нь тухай мэдээлсэн аж. Тухайлбал, ОУВС-аас Украинтай байгуулсан гэрээнд тус улсын эрх баригчид төсвөөс санхүүждэг 230 мянган ажилтныг халах, хэрэглээний шатдаг хийн үнийг дөрөв дахин нэмэх, тэтгэвэрт гарах насыг 65 болгон нэмэгдүүлэх заалтууд орсон байна. Эдгээр болзлыг хангасан тохиолдолд Украин улс ОУВС-аас санхүүгийн тусламж авах гэнэ. Украинд санхүүгийн тусламж олгож буй байгууллагууд тус улсад хийж буй шинэчлэлийн явцад сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан. Тухайлбал, ОУВС-ийн ажлын багийг ажиллах явцад төсвийн алдагдлыг нөхөх боломжгүй, нийгмийн салбарын зардал их, шатдаг хийн импортлогч “Нафтогаз”-ын алдагдлыг нөхөх арга замыг тдорхойлоогүй зэрэг өмнө нь илэрч байсан дутагдлууд гарчээ. ОУВС-аас Украиныг санхүүгийн дампуурлаас аврахын тулд хоёр жилийн зээлийн хугацаанд нийт 17.1 тэрбум ам.доллар олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийг гол санхүүжүүлэгчид нь АНУ, Европын холбоо, Япон улс аж. Үүнээс 4.6 тэрбумыг Украин улс 2014 онд авсан бол үлдсэн хэсгийг нь энэ онд авах учиртай. Гэвч ОУВС-аас олгож буй тусламжийн хүрээнд тавж буй шаардлагууд Украины эдийн засгийг улам агшааж, Грекийн нэгэн адил хүнд байдалд оруулах аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • мэдээж ш дээ (68.146.40.38)

    2015-02-11

    ОУВС гэх АНУ-ын гар хөр болсон байгууллага ийм болзол тавих нь дамжиггүй ээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг хохь нь ээ хохь нь...ФАШИСТ хохоолууд

  • Зочин (202.21.106.137)

    2015-02-11

    За даа гаднын,ОУ-ын нэртэй байгууллагын цаад мөн чанар нэг ийм л байгаа юм даа??Залуус маань улс төржүүлэлгүй,нэгэн сэтгэлээр нотолгоо үр дүнг харуулсан тайлбар жишээ гаргаж хэлэцвэл цөөхөн монголчууд сайхан амьдрах болом ж ч бий дээ?Залуусаа???