Б.Обама Ялалтын баярт оролцохоос дахин татгалзав

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ОХУ-ын Москва хотноо нацистын Германыг ялсны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохгүйг түүний туслах мэдэгджээ. Оросын эрх баригчид Б.Обамаг энэхүү ёслолын арга хэмжээнд оролцохыг өнгөрсөн арванхоёрдугаар сард урьсан билээ. Тухайн үед Вашингтоны удирдлагаас татгалзсан хариу өгсөн боловч дараа нь уг мэдээллийг үгүйсгэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийг 2010 онд Ялалтын 65 жилийн ойн арга хэмжээнд урьсан боловч тэрбээр мөн татгалзсан хариу өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)