”Нормандын дөрвөл”-ийн уулзалтын өмнө
- 2015-02-11
- Дэлхий
- 0

Берлинд “Нормандын дөрвөл”-ийн (ОХУ, Герман, Франц, Украин) Гадаад хэргийн дэд сайд нарын санал солилцох уулзалт болжээ. Хэлэлцээр хаалттай болж найман цаг орчим үргэлжилсэн байна. Гадаад хэргийн яамны төлөө-лөгчдийн уулзалтад оролцогчид ямар үр дүнд хүрсэн тухай тодорхой мэдээлэл өгөөгүй боловч зарим эх сурвалж, уулзалт бүтээлч байдалд болсон тухай өгүүлсэн аж. Энэхүү уулзалт нь “Нормандын дөрвөл”-д оролцогч талуудын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл хангах зорилготой байв. Уг дээд хэм жээний уулзалтыг Минск хотноо өнөөдөр хийхээр төлөвлөсөн. Энэхүү уулзалтыг зохион байгуулахын өмнө Германы канцлер А.Меркель, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нар өнгөрсөн баасан гаригт Украинд гэнэтийн айлчлал хийж, дараа нь Москвад очиж, Ерөн хийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийсэн. Эдгээр уулзалтын үр дүнд өнгөрсөн онд эхэлсэн “Нормандын дөрвөл”-ийн ажлыг сэргээх, гал зогсоох болон энхийн гэрээнд хүрэх төлөвлөгөөг хамтран боловсруулахаар болсон аж. Тухайлбал, энэ төлөвлөгөөний хүрээнд Украин дахь сөргөлдөгч талуудын хооронд 50-70 км өргөн зэвсэггүй бүс бий болгохыг Оросын тал санал болгожээ. Германы канцлер А.Меркель да ваа гаригт АНУ-д айлчилж, Ерөн-хийлөгчийн Б.Обаматай уулзан Украиныг хямралын тухай санал со лилц сон. Энэхүү уулзалтын да раа хоёр тал Украинд зэвсэг нийлүүлэх талаар эсрэг тэсрэг байр суурь баримталсан буйгаа дахин илэрхийлжээ. Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Б.Обама Европ дахь улс орнуудын хил хязгаарыг дураараа өөрчлөхийг Орост зөвшөөрч болохгүй ба зэвсэг нийлүүлэх эсэхээ хараахан шийдвэрлээгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр их олон зүйл Оросын цаашид авч хэрэгжүүлэх алхмууд, тухайлбал, “Нормандын дөрвөл”-ийн уулзалтаас хамаарна гэдгийг өгүүлжээ. А.Меркель хоёр орон газар нутгийн халдашгүй байх зарчмыг баримталж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.Тэрбээр Украины зөрчилдөөний явцад энэхүү зарчмыг хоёр удаа удаа буюу Крым, Донбассын бүс нутагт зөрчсөнийг дурджээ. Гэсэн хэдий ч Германы тал зөрчилдөөнийг дипломат аргаар зохицуулах дахин нэг оролдлого хийх хэрэгтэйг өгүүлсэн юм. Харин үүний өмнө АНУ-ын“Wall Street Journal”-д Герман, Францын удирдагчид Оросын талд тулган шаардлага өгч, лхагва гариг хүртэл хугацаа олгосон тухай мэдээлжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
зочин (183.177.97.21)
энэ муу америк дундуур нь хор хийх гээ л ядчих
Irgen (103.229.120.111)
Evrop asuudlaa ANU-aas asuuj shiiddeg bolsiimuu? ANU asuudlaa Evropoos asuuj shiiddeggui biz dee. Haana shudarga yos bainaa!