Уитни Хьюстоны охины амьсгалын аппаратыг салгана
- 2015-02-12
- Дэлхий
- 0

Дуучин Уитни Хьюстон агсны ганц охин Бобби Кристина Брауныг эхийн нь нас барсан өдөр амьсгалын аппаратыг нь салгахаар болжээ. Эмч нар21 настай бүсгүйг аврах боломжгүйг хэлсний дараа түүний төрөл төрөгсөд энэхүү шийдвэрийг гаргасан байна. Бобби Кристины нөхөр өнгөрсөн сарын 31-ний өдөр түүнийг угаалгын өрөөнийхөө онгоцонд тоссон усанд ухаангүй, доош харсан байдалтай хэвтэж байсныг олсон аж. Бүсгүйг даруй эмнэлэгт хүргэн хиймэл комд оруулсны дараа шинжилгээ хийж, тархи нь хавагнасныг тогтоосон. Дуучин агсан Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 48 настайдаа нас барсан. Тэрбээр хар тамхинд донтох өвчнөө эмчлүүлж байсан ба бүх өмч, хөрөнгөө охиндоо шилжүүлэх тухай гэрээслэл үлдээжээ.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (0)