Йемений босогчид АНУ-ын ЭСЯ-ыг цөлмөжээ
- 2015-02-13
- Дэлхий
- 0

Йеменд өнгөрсөн долоо хоногт эрх мэдлийг булаан авсан босогчид нийслэл Сана хотноо орших АНУ-ын дипломатчдыг нүүлгэсний дараа Элчин сайдын яамыг нь цөлмөжээ. Хуситууд хэмээх босогчид америкчуудын хэрэглэж байсан 20 автомашиныг авч явсныг“Фокс ньюс” агентлагаас мэдээлсэн байна. АНУ-ын эрх баригчид хэдэн сарын өмнөөс төлөөлөгчийн газарт байрлах ажилтныхаа тоог эрс цөөлж, босогчид хотыг эзэлсний дараа дипломатчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсон аж. Үүний тулд Йемений эрэг АНУ-ын цэргийн хоёр хөлөг онгоц илгээжээ. АНУ-ын жишээг даган Франц, Их Британи төлөөлөгчийн газраа хаахаар шийдвэрлэсэн байна. Йеменд эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн оны наймдугаар сард эхэлж, өргөн хүрээг хамарсан зэвсэгт тэмцэл болж өргөжсөн. Хуситууд хэмээн нэрлэж буй исламын шашны шиит урсгалыг дагагч босогчид өнгөрсөн сард нийслэл Сана хотыг эзэлсний дараа тус улсын Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади сөрөг хүчнийхнийг засагт оруулахаар тохиролцсон юм. Хуситууд нь тус улсын хойд хэсгийн хүн амын олонхийг бүрдүүлдэг зейдит овогт хамаардаг. Босогчид өөрсдийн зорилгыг суннитууд зонхилдог тус улсад шийт шашинтнуудын эрх мэдлийг өргөжүүлэх хэмээн тайлбарладаг аж.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(46.161.9.24)
wh0cd136651 nolvadex no prescription needed furosemide CHEAP TADALIS ONLINE tadalafil lipitor generics