”Нормандын дөрвөл” тохиролцоонд хүрч чадлаа
- 2015-02-13
- Дэлхий
- 0

“Нормандын дөрвөл” хэмээх ОХУ, Украин, Украин, Германы удирдагчид оролцсон хэлэлцээр Беларусь улсын нийслэл Минск хотноо пүрэв гаригт эхэлж, 14 цаг үргэлжилсний эцэст өчигдөр дуусчээ. Үүний дараа “Нормандын дөрвөл”-ийн өргөтгөсөн хуралдаан эхэлжээ. Хуралдаан арав гаруй цаг үргэлжилсэн байна. Энэхүү уулзалтын үр дүнгээр Украин дахь зөрчилдөөнийг зохицуулах баримт бичиг боловсруулж, ирэх бямба гаригаас гал зогсооно хэмээн үзэж байна. Үүний дараа хүнд зэвсэглэлээ татаж, завсрын бүс байгуулахаар талууд тохиролцсон байна. Гэсэн хэдий хэлэлцээрийн явцад Украины Ерөнхийлөгч П.Порошенко “Ямар нэг сайн мэдээ алга” гээд Оросын тал хүлээж авч болохооргүй шаардлага тавьж байгаа тухай мэдэгдсэн аж. Украины тал сөргөлдөгч хоёр талын хил хязгаарыг өнгөрсөн есдүгээр сарын5-ны өдөр Минск хотноо гал зогсоох тухай гэрээ байгуулах үеийнхээр тогтоохыг шаардсан. “Нормандын дөрвөл”-ийн боловс-руулсан баримт бичгийн төслийг харил-цах хэсэгт шилжүүлсэн байна. Энэхүү хэсэгт салан тусгаарласан Донецк болон Луганскийн Бүгд найрамдах улсын төлөөлөгчид, Украины Ерөнхийлөгч асан Леонид Кучма, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын(ЕАБХАБ) төлөөлөгч Хайди Тальявини, Украин дахь ОХУ-ын Элчин сайд Михаил Зурабов орсон юм. Уг баримт бичиг нийт10 гаруй зүйлээс бүрдэх аж. Харин Донецк болон Луганскийн төлөөлөгчид энэхүү баримт бичигт гарын үсэг зурахаас татгалзсан тухай ТАСС агентлагийн эх сурвалж өгүүлжээ. Өмнө нь Донецкийн БНУ-ын төлөөлөгч Денис Пушилин“Зарим нэг ахиц байгаа боловч эцсийн үр дүн ямар байхыг хэлэхэд эрт байна” хэмээн хэлэлцээрийн тухай өгүүлсэн аж. Салан тусгаарлагчид өнгөрсөн сард эхэлсэн давшилтын явцад нэлээд газар нутаг эзэлж, төмөр замын Дебальцево өртөөний ойр орчинд Украины талын 5-6 мянган цэргийн албан хаагчийг бүсэлсэн юм. Украины тал эдгээр хоёр мужийн нутагт30 мянган орчим цэргийн албан хаагч дайчилсан бол салан тусгаарлагчдын бие бүрэлдэхүүн үүнээс хоёр дахин цөөн гэж үздэг. Гэсэн хэдий ч хүн хүч, артиллерийн хувь илт давуу Украины талаас чадварлаг байлдаж байгаа юм. Өнгөрсөн онын зургадугаар сард Украины зэвсэгт хүчин Луганск, Донецкийн төвд тулж ирээд байхад салан тусгаарлагчид гэнэт өөр газарт давшилт өрнүүлж, Мариуполь хотноо тулж, Оросын хилийн ойролцоо хэд хэдэн газар Украины олон мянган цэргийг бүсэлж, ихээхэн хохирол учруулсан. Үүний дараа Украины тал В.Путины саналыг хүлээн авч, салан тусгаарлагчидтай гал зогсоох талаар тохиролцохоос өөр аргагүй байдалд орсон. Гэхдээ тухайн үед салан тусгаарлагчдад Оросын тал их хэмжээний сум хэрэгсэл, галын дэмжлэг үзүүлсэн боловч цэргийн албан хаагчид нь байлдаанд шууд оролцоогүй гэж үздэг. Хэлэлцээрийн өмнөх орой Ерөнхийлөгч П.Порошенко Краматорск хотноо очиж, “Смерч” хэмээх тийрэлтэт артиллерийн системийн сум туссан газарт очсон юм. Үүнийхээ дараа Засгийн өргөтгөсөн хуралдаан хийж, тэнд төрсөн сэтгэгдэл, азаар амь гарсан гурван настай хүүхдийн тухай ярихдаа нулимсаа барьж ядаж байжээ. Харин В.Жириновский энэ талаар“Энэ хүн дэлхий дахинаар тохуурхаж байна. Муссолини, Гитлер, том, бага Бушийн аль нь ч түүн шиг байж чадаагүй” хэмээн тайлбарлажээ. “Өөрийн хот, суурийн газруудыг сүйтгэж, өдөр бүр хүний аминд хүрснээр өдгөө5000 хүн хөнөөсөн. Гэтэл тэр хүнд хүний үнэр алга. Бас уйлж байна. Эсвэл нулимс гаргадаг элдэв эм уучихаад дайнаа үргэлжлүүлэх захиалга биелүүлж байгаа бололтой” гэжээ. Харин салан тусгаарлагчдын төлөөлөгчид Украины зэвсэглэлд байдаг ийм төрлийн артиллерийн систем тэдэнд байхгүйгээс гадна фронтын шугам тус хотоос50 км зайд байгаа тул тийм зэвсэг байсан ч тусгал хүрэхгүйг өгүүлсэн байна. Үүнээс гадна тэднийг ялалт байгуулж, Украины тал энхийн тухай хэлэлцээр хийхээс өөр аргагүй болх тоолонд иймэрхүү өдөөн хатгасан үйл явдал болж, Украины талын ар талд энгийн иргэд амь насаа алддаг болсныг хэлсэн юм. П.Порошенко Мюнхенд болсон Аюулгүй байдлын тухай чуулган дээр Оросын иргэний паспорт, цэргийн үүрэгтний үнэмлэх харуулж, Оросын цэргүүд Украинд халдсаны баталгаа хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ Оросын тал тэдгээр үнэмлэхийн хуулбарыг баталгаа болгон өгөх шаардлага тавихад ямар нэг хариу өгөөгүй аж. Үүнээс гадна В.Жириновский Оросын офицерууд энгийн иргэний паспортын оронд биеийн байцаалттай байдгийг хүүхэд хүртэл мэддэг болохоор П.Порошенкод хэн ч итгээгүй гэж үзжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (3)
IMrHdrgWjZZ (46.161.9.32)
cpS304 mqatlyghfnjm, [url=http://anppcwpjyqzg.com/]anppcwpjyqzg[/url], [link=http://jvrryhtqwgnv.com/]jvrryhtqwgnv[/link], http://azjohhmlvmbu.com/
адилхан (182.160.36.152)
Украйн Монгол хоёрт лидер алга даа.
зочин (103.26.195.240)
Порошенко угаасаа улсдаа ч нэр хүндээ алдаж байгаа. Армиа ч хяналтандаа байлгаж чадахгүй болсон. Тэр зөв биш байгаа болон барууны гар хөл болж байгааг гадаадад төдийгүй Украйнд ярьж шүүмжлилж байна. Украйнд лидер алга даа.