“Коста Конкордиа” хөлгийн ахмадад 16 жил хорих ял оноов

Италид “Коста Конкордиа” хөлөг живсэн дуулиантай хэргийг шүүх хурал болж, хөлгийн ахмадад 16 жилийн хорих ял оноожээ. Энэхүү аяллын хөлөг онгоц 2012 онд живснээс 32 хүн амь насаа алдсан бол ахмад Ф.Скеттино зорчигчдыг нүүлгэн шилжүүлж дуусахаас өмнө оргон зайлсан аж. Прокуророос түүнд 26 жилийн хорих ял өгөхийг шаардсан бол өмгөөлөгчид нь “Хүний амь эрсдэхэд голчлон нөлөөлсөн хүчин зүйл бол осол биш харин хөлгийн аюулгүйн систем эвдрэлтэй байсантай холбоотой” хэмээсэн байна. Ф.Скеттино шүүхийн хуралдаан дээр гэмээ наминчилан, уйлжээ. Дашрамд өгүүлэхэд Өмнөд Солонгосын“Сэвол” усан онгоц өнгөрсөн онд живэх үед хамгийн түрүүнд очиж, тусламж үзүүлсэн эргийн хамгаалалтын албаны хөлгийн ахмадад саяхан хорих ял оноосон. Түүнийг аврах ажиллагааг шуурхай эхлүүлээгүй, зорчигчдод тавцан дээр гарах шаардлагатайг мэдээлээгүй хэмээн буруутгасан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-08-01

    wh0cd103209 endep buy combivent hydrea 500 fml forte without prescription azulfidine

  • (46.161.9.20)

    2017-06-17

    wh0cd7703882 lipitor from india generic viagra

  • EZvGlhNiKNP (46.161.9.32)

    2016-10-24

    uq7fUE jnfwxmxpiqki, [url=http://ydjawpqlvmmv.com/]ydjawpqlvmmv[/url], [link=http://utrdoopizubl.com/]utrdoopizubl[/link], http://cylcwvgseblu.com/