Гогены уран зураг дээд амжилт тогтоолоо

Францын зураач Поль Гогены таити охидыг дүрсэлсэн уран зургийг дүрлэх урлагийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар буюу 300 сая ам.доллараар худалдлаа. Гогены 1892 онд зурсан “Nafea Faa Ipoipo” хэмээх энэхүү бүтээлийг Швейцарийн алдарт цуглуулагч Рудольф Штехелиний сан хөмрөгт хадгалж байв. Штехелин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд урлагийн сонгодог бүтээлийг цуглуулах болжээ. Тэрбээр “Поль Гогены уран зургийг дуудлагаар худалдана” гэсэн зарлалыг “Нью-Йорк таймс” сонинд нийтлүүлжээ. Уг зургийг Катарын музей худалдан авчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)