Дэлхийн шинэ долоон гайхамшиг

 

Хүн төрөлхтний оюун санааны охь болсон долоон гайхамшгийг 2007 оны долдугаар сарын 7-нд буюу гурван 7 давхцсан өдөр Лиссабон хотод зарласан билээ. Шинэ цагийн долоон гайхамшгийг “New Open World Corporation” байгууллага олон нийтийн санал асуулгаар тодруулсан юм. Учир нь XX зуунд эртний хот туурийн дурсгалыг нээн илрүүлэх, шинэ байгууламж олныг барьж бүтээсэн юм. Тэрхүү санал асуулгаар тодорсон өнөө цагийн дэлхийн гайхамшгуудыг танилцуулья. 
 

Италийн “Колизей” 




Эртний Ромын үеийн задгай театр буюу “Колизей”-г манай эриний 72 онд барьсан гэдэг. “Колизей” 50 мянган хүний суудалтай ба эртний улсын хамгийн том театр учраас дэлхийн долоон гайхамшигт багтжээ. Манай эриний 80 онд цутгасан Ромын мөнгөн зоосон дээр энэхүү театрыг дүрсэлсэн байдаг. 
 

 

Хятадын цагаан хэрэм 



“Пиньинь” буюу хятад хэлээр “урт далан”-г Хүннүгийн довтолгооноос сэргийлж манай эриний өмнөх III зуунаас барьж эхэлжээ. Цагаан хэрэм 8852 километр урт ажээ. Манай гаригийн хамгийн урт, эртний далан учраас “Цагаан хэрэм”-ийг долоон гайхамшгийн нэгээр нэрлэжээ. 
 

Перу улсын Мачу Пикчу хот 



Эртний инкүүдийн орхигдсон хот болох Мачу Пикчу далайн төвшнөөс дээш 2550 метрийн өндөрт оршдог. Мачу Пикчу хотод 200 гаруй барилга, байгууламж байдаг ажээ. Учир битүүлэг түүхтэй, оршин суугчид нь Мачу Пикчуг яагаад орхисон болохыг бүрэн тайлбарлаагүй юм. 
 

Иордани дахь Петра хот 


 


Идумейчүүдийн нийслэл байсан Петра хотын суурийг 326 онд тавьжээ. Энэхүү эртний хотын тууриас еврей, ром, византи, араб болон загалмайтнуудын хэрэглэж байсан эд зүйлс, соёлын дурсгал олноор олддог ажээ. Дэлхийн соёлын олон өвийг хадгалсан учраас Петра хот шалгаруулалтад өрсөлдөж, долоон гайхамшигт багтжээ. 
 

Энэтхэгийн Таж Махал 

 

Их Моголын эзэнт гүрний Шах Жахан хаан 1632 онд Агра хотод Таж Махалыг бариулжээ. Цагаан гантиган Таж Махалыг жилд таван сая жуулчин зорин ирдэг байна. Улмаар долоон гайхамшгийн нэг болжээ.
 

 

Бразилийн аврагч Христийн хөшөө 


Рио-Де-Жанеро хотын бэлгэ тэмдэг Аврагч Христийн хөшөөний өндөр 38 метр аж. Энэхүү хөшөөг бразильчуудын төдийгүй латин америкчуудийн бахархалаар тодруулж байжээ. 
 

 

Мексик дэх Чичен Ица 

 



 

Эртний майя нарын шашин, соёлын төв нь Чичен Ица юм. Испаничуудийг ирэхээс өмнө майя нар уг хотод тахил өргөх зан үйлийн ёслол үйлддэг байжээ. 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • пүүжээ (150.129.140.89)

    2016-04-11

    үнэхээр сонирхолтой

  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ (178.214.39.152)

    2015-02-15

    ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ "МОСКВАД БАЙГАА МОНГОЛ" ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401, 98682425 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99948455