2015 онд амьдрахад тохиромжтой хотууд
- 2015-02-13
- Дэлхий
- 0

ВВС” мэдээллийн сайтаас 2015 онд амьдрахад хамгийн тохиромжтой таван хотыг нэрлэжээ. Ингэхдээ жуулчдын сонирхлыг татдаг, найрсаг оршин суугчидтай, эдийн засаг, цаг агаарын орчин сайтай зэрэг үндсэн үзүүлэлтийг нь харгалзан тодруулсан байна. Хамгийн гол шалгуур бол 2015 онд энэ хотод амьдарснаар түүхэн ямар нэгэн үйл явдлын гэрч болох ажээ. Амьдрах орчноо өөрчлөхийг хүссэн иргэдэд“ВВС”-ээс санал болгож буй таван хотыг танилцуулъя.
Шинэ Зеландын Веллингтон хот
Шинэ Зеланд бол жуулчдын төдийгүй цагаачдын очих дуртай газар. Энэ арлын газарзүйн байдал “Бөгжний эзэн” кинон дээр гардаг байгальтай адил юм. Энэ жил Велингтон хот улсынхаа нийслэл болсны 150 жилийн ой тохиох ба оршин суугчдын тоо 200 мянгад хүрэх гэнэ.
Сар бүр баяр тэмдэглэх Сальта хот
Аргентины Сальта хотод энэ жил сар бүр наадам, тэмцээн, шоу зохиохоор зарлажээ. Тухайлбал, Андын уугуул иргэдийн хоолны шоу, Аргентины 6000 бүсгүйчүүдийн дундаас шалгаруулах гоо бүсгүйн тэмцээн, испани хэлний сургалт болох ажээ.
Залуучуудыг урьсан Йоханнесбург хот
Африк тивийн үзэсгэлэнт мегаполисуудын нэг бол Йоханнесбург хот юм. Йоханнесбург гэдэг “Бүтээх боломжтой хот” гэсэн утгатай ажээ. Энэ хотод “Лоунхилл” хэмээх залуучууд, залуу гэр бүлд зориулсан дүүрэг байгуулжээ. Улмаар тус хотын захиргаанаас идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг залуучуудыг Йоханнесбургт урьсан байна.
Энэтхэгийн Ченнай хот
Ченнай бол Энэтхэгийн хамгийн аюулгүй хот ба 1994 оныг хүртэл Мадрас нэртэй байжээ. Бенгалийн хойгт орших энэ хотын сүм, орд харш түүхэн газрууд оршин суугчдадаа жилийн турш үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.
Исламын соёлын нийслэл Низва хот
“Нью-Йорк таймс” сониноос Оманыг заавал очих ёстой орноор онцолжээ. Учир нь, Низва хотыг өнгөрсөн сард Исламын соёлын нийслэлээр зарласан юм.

Сэтгэгдэл (5)
тэнэгүүдээ (182.160.36.152)
Эх орноо худалдсан ма.лнуудаа тэр хотууд руугаа тонилцгоо
МОСКВАД СУУГАА МОНГОЛ (178.214.39.152)
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ "МОСКВАД БАЙГАА МОНГОЛ" ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99804935, 98682425, 99948455
Зочин (103.26.192.190)
Аялахад тохиромжтой гэсэн юм шг байна. Орчуулж чадахгүй байлаа гэхэд ядаад утгыг нь харьцуулаад бодчихож чаддаггүй усан толгой юу.
иргэн (68.146.40.38)
Амьдрахад биш, жуулчлахад байлгүй дээ. Шинэ Зеландын Веллигтоноос бусад хотод амьдрахад таатай биш байх оо
(202.21.113.138)
Манай Улаанбаатар яагаад алга байна Монголчуудын талаас илүү нь амьдрахад тохиромжтой гээд тэнд төвлөрөөд байгаа шүү дээ