Италийн тэргүүн баян нас баржээ
- 2015-02-16
- Дэлхий
- 0

Италийн тэргүүн баян, чихэр амттан үйлдвэрлэлийн “Ferrero” концернийн эзэн Микеле Ферреро 89 насандаа таалал төгсчээ. “Форбес” сэтгүүлээс 2013 онд түүний хөрөнгийг 20.4 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн байна. Микеле Ферреро нь“Ferrero Rocher”, “Nutella”, Kinder, “Tic Tac” зэрэг брэндийг эзэмшдэг байв. Тэрбээр 1957 онд эцгийнхээ байгуулсан компанийг өвлөн авч, тус үйлдвэрлэлийг дэлхийн хэмжээнд гаргасан аж. Одоо тус компанийг түүний хүү Микеле Ферреро Жованни удирддаг байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)