Хакерууд тэрбум ам.доллар зувчуулжээ
- 2015-02-17
- Дэлхий
- 0
Хакерууд дэлхийн томоохон 100 орчим банкинд халдаж, тэрбум орчим ам.долллар зувчуулсныг “Касперскийн лаборатори”-ийн мэдээлэлд өгүүлжээ. “Carbanak” нэртэй энэхүү халдлага хоёр жилийн турш үргэлжилснийг тус компани, Европол болонИнтерполтой хамтарсаншалгалтынявцад тогтоосон байна. Мэргэжилтнүүд энэхүү халдлагын ард ОХУ, Украин, Европын орнууд, Хятадын кибер гэмт хэрэгтнүүдийг нэгтгэсэн томоохон бүлэглэл бий гэж үзсэн аж.
Түүнчлэн энхүү халдлага өмнөхөөс илүү төвшинд гарч, мөнгөн хөрөнгийг харилцагчдын данснаас бус тухайн санхүүгийн байгууллагуудаас хулгайлсан байна. “Carbanak” ажиллагаанд гуч гаруй орны 100 орчим банк, төлбөрийн систем болон санхүүгийн бусад байгууллага өртжээ.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (0)