Роберт Мугабе төрсөн өдөртөө сая ам.доллар зарцуулна

Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе 91 насны ойгоо тэмдэглэж эхэлжээ. Тэрбээр сүүлийн 35 жилийн турш Зимбабвегийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм. Дэлхийд хамгийн ахмад настай Төрийн тэргүүн Р.Мугабе нэг долоо хоног үргэлжлэх төрсөн өдрийнхөө ёслолд нийт нэг сая ам.доллар зарцуулах гэнэ. Тухайлбал, Виктория хүрхрээний ойролцоо орших тансаг буудалд нийт 20 мянган хүн урьж, тэднийг хоёр заан, хоёр одос үхэр, таван гөрөөс, нэг арслангийн махаар хийсэн амтат хоолоор дайлж буй тухай хэвлэлүүдэд өгүүлжээ. Р.Мугабе өөрийгөө нас барсан тохиолдолд л Төрийн тэргүүний албаа өгнө гэдгээ өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдсэн. Харин тус улсын Үндсэн хуулийн дагуу тэрбээр 99 нас хүртлээ Ерөнхийлөгчийн албыг хаших боломжтой. Зимбабве нь Африк тивийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд цагтаа тус улсад хамгийн өндөр инфляци нүүрлэж, олны анхааралд өртсөн юм. Тухайлбал, 2008 оны зургадугаар сар гэхэд инфляцийн хэмжээ 231 сая хувьд хүрчээ. Зимбабве долларын арын орныг хэд хэдэн удаа хасч, ханшийг нь өөрчилж, шинэ мөнгөн тэмдэг гаргасан аж. Тухайлбал, 2009 оны эхээр хуучин нэг их наяд долларыг шинэ нэг долларын дэвсгэртээр сольж, мөнгөн тэмдэгт гаргасан. Гэвч удалгүй тус улс өөрийн мөнгөн тэмдэгтээс татгалзсанаар Зимбабвегийн иргэд ам.доллар, евро болон хөрш орнуудынхаа валютыг гүйлгээнд хэрэглэдэг болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.91.159)

    2015-02-23

    ҮХЭР МОНГОЛУУДТАЙ ЯГ АДИЛХАН ЮМ БАЙНА