“ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түншээр оролцоно
- 2015-02-23
- Дэлхий
- 0
Герман улсын Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орноор оролцохоор болжээ. Хамрах хүрээ, оролцогчдын тоогоороо аялал жуулчлалын салбартаа дэлхийн хамгийн томд тооцогддог уг арга хэмжээнд оролцох бэлтгэл ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа аж. “ITB Berlin 2015”-ын үеэр Монгол Улс үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа, олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон өөрийн соёл ёс заншлыг харуулсан хүлээн авалт зохион байгуулах юм байна. Мөн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах юм. Уг үзэсгэлэнгийн үеэр “Монголыг хэн сайн мэдэх вэ?” радиогийн шагналт тааврын уралдаан болон бусад хэд хэдэн хүлээн авалт, уулзалт, соёлын арга хэмжээнүүд зэрэг нийт 41 ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Германы “AMARA Film production” компаниар Монгол Улсыг сурталчилсан хэд хэдэн баримтат кбаримтат кино, видео шторкуудыг бэлдүүлж байгаагаас гадна гурван хэл дээрх хэвлэмэл материалууд, танилцуулгыг бэлэн болгоод байгаа аж.
Д.ЦЭЛМҮҮН

Сэтгэгдэл (1)
МОСКВАД СУУГАА МОНГОЛ (178.214.33.142)
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН АЖЛААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ "МОСКВАД СУУГАА МОНГОЛ" ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА. * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99804935 , 98682425 , 99948455