С.Цогбадрах ой тогтоолтын их мастер болжээ
- 2011-12-14
- Спорт
- 0
БНХАУ-ын Гуанжоу хотноо энэ сарын 6-10-ны хооронд “Ой тогтоолтын дэлхийн аварга”-ын 20 дахь удаагийн тэмцээн боллоо.
БНХАУ-ын Гуанжоу хотноо энэ сарын 6-10-ны хооронд “Ой тогтоолтын дэлхийн аварга”-ын 20 дахь удаагийн тэмцээн боллоо. Манай улсаас Х.Хатанбаатар ахлагчтай оюуны спортын дөрвөн тамирчин оролцож багаараа гуравдугаар байрт шалгарчээ. Тэмцээнд нийт 21 орны 125 тамирчин 10 төрөлд оюун ухаанаа уралдуулснаас мастер Х.Хатанбаатар “Хөзрийн дараалал” цээжлэх төрөлд 52 ширхэг хөзрийг 47 секундэд цээжлэн алдалгүй нэрлэснээр шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Мөн тэрбээр сонсголын ой тогтоолт шалгах “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифрээс 89-ийг алдалгүй санаж нэрлэснээр долдугаар байрт шалгарчээ. Харин ой тогтоолтын үндэсний аваргын тэмцээнээс гурван медаль хүртэж байсан С.Цогбадрах сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифрээс 81 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр наймдугаар байр эзэлсэн юм.
Таван минутын цифр цээжлэх төрөлд ч 286 цифр цээжлэн алдалгүй нэрлэснээр мөн наймдугаар байрт шалгарчээ. Түүнчлэн багц хөзрийг нэг минут 59 секундэд, нэг цагт 12 багц буюу 624 ширхэг хөзөр, нэг цагт 1100 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерын болзол хангаж Ой тогтоолтын олон улсын их мастер болжээ.
Оюуны спортын тамирчин Т.Мягмарсүрэн багц хөзрийг нэг минут 43 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр цээжлэн алдалгүй нэрлэснээр Ой тогтоолтын олон улсын их мастер болох гурван болзлын хоёрыг нь хангасан байна.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)