А.Ципрас ард иргэддээ бэрхшээл тулгарахыг сануулжээ
- 2015-02-23
- Дэлхий
- 0

Грекийн Ерөнхий сайд А.Ципрас ард иргэддээ хандан бодит бэрхшээл тулгарч болзошгүйг сануулсан байна. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт зээлдүүлэгчидтэй тохиролцсоны дагуу ойрын үед хэрэгжүүлэх шинэчлэлийн алхмуудынхаа жагсаалтыг өнөөдөр танилцуулах юм. Хөтөлбөрийг танилцуулснаар тул улсад томоохон зээл олгогчид тусламжийнхаа хөтөлбөрийг дахин дөрвөн сараар сунгах боломжтой болох аж. А.Ципрас“Бид тулаанд ялсан боловч дайнд ялаагүй байна” хэмээн энэ үйл явдлын тухай өгүүлжээ. Грекийн шинэ Ерөнхий сайд төсвийн зардлыг их хэмжээгээр танаж байсныг зогсоохоо амлаж, парламентын сонгуульд ялсан. Гэвч амлалттай нь харьцуулахад уг алхмыг ухралт гэж үзэж болно. Харин Ерөнхий сайд уг үйл явдлыг эрс хэмнэлтийн бодлогыг дуусгахад шийдвэрлэх алхам болсон хэмээн үнэлж, “Биднийг тун хэцүү, урт зам хүлээж байна” гэсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)