Умард Солонгос гадаадын жуулчдыг хязгаарлажээ

Умард Солонгосын эрх баригчид Эбола вирусын халдвар тархахаас сэргийлэн нийслэл Пхеньян хотноо зохион байгуулах марафон гүйлтийн тэмцээнд гадаадын тамирчдыг оролцуулахгүй гэдгээ мэдэгджээ. Пхеньян хотноо дөрөвдүгээр сард марафон тэмцээн зохиодог уламжлалтай. Дэлхий даяар 9000 гаруй хүний амь насыг авч одсон халдварт өвчин тус улсад бүртгэгдээгүй боловч эрх баригчид нь өнгөрсөн аравдугаар сараас хойш жуулчдыг нутагтаа нэвтрүүлэхийг зогсоосон юм. Түүнчлэн гадаадын харьяат ажилтнууд, дипломатуудын хувьд 21 хоногийн хөл хорионы дэглэм тогтоож, тухайн албан байгууллага, ЭСЯ-ы байрнаас гарахыг хориглосон аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)