ОХУ “Moody’s” агентлагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй
- 2015-02-24
- Дэлхий
- 0

Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг ОХУ-ын зээлжих зэрэглэлийг дахин нэг шатаар бууруулж, Ba1 болгожээ. Мөн хэтийн төлвийг нь сөрөг гэж үзсэн байна. Тус агентлагийн үзэж буйгаар “ОХУ-д инфляцын төвшин өндөр байж, газрын тосны үнэ хямдарсан нь бизнес эрхлэгч болон хэрэглэгчдийн итгэлд сөргөөр нөлөөлж байгаа” хэмээсэн аж. Харин тус байгууллагын уг дүгнэлтийг ОХУ-аас “Улс төрийн шалтгаантай” хэмээн үзэж буй гэнэ. Тиймээс БНХАУ-тай хамтарч өөрсдийн зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлагтай болохоор тохиролцоод байгаа аж. Украин дахь нөхцөл байдал, газрын тосны үнэ хямдарсан зэргээс болоод “Standard & Poor’s” агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийг мөн л бууруулж байжээ.
Д.БУЛГАН

Сэтгэгдэл (0)