Грекийн эрх баригчид шинэчлэлийн хөтөлбөрөө танилцуулжээ
- 2015-02-25
- Дэлхий
- 0

Грекийн эрх баригчид ойрын үед хэрэгжүүлэх шинэчлэлийн алхмуудыг багтаасан жагсаалтаа танилцуулжээ. Грект зээл олгосон талууд, нэн ялангуяа еврогийн бүсийн орнууд тус улсад зээл олгох тусламжийн хөтөлбөрийг дахин дөрвөн сараар сунгах үндсэн нөхцөл хэмээн тулгасан юм. Шинээр танилцуулсан жагсаалтад татвараас зайлсхийх, шатахуун, тамхины төрлийн бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэхтэй тэмцэх арга хэмжээнүүд багтжээ. Үүнээс гадна шинэчлэлийн жагсаалтад төрийн аппаратыг цомхотгох, авлигатай тэмцэх алхмууд орсон байна. Уг баримт бичигт Грекийн шинэ эрх баригчдаас “Хүмүүнлэгийн хямрал” хэмээн нэрлэсэн үзэгдэлтэй тэмцэх амлалт тусчээ. Засгийн газар ядуусыг цахилгаанаар үнэгүй хангахад 60 сая, хоол хүнсний дэмжлэг үзүүлэхэд 750 сая евро зарцуулахаар төлөвлөсөн аж. Хэт зүүний үзэл баримтлалтай “Сириза” намаас парламентын сон гуулийн өмнө эдийн засгийн хямралын уршгаар хохирол амссан иргэддээ туслана хэмээн амласнаас эдгээр алхмыг авч хэрэгжүүлэхээр оруулсан бололтой.
Грекийн Засгийн газрын төлөөгчид энэхүү баримт бичгийн урьдчилсан хувилбаруудаас зарим нь хэвлэлд гарсантай холбоотойгоор баталгаагүй хувилбарыг ийн олон нийтэд танилцуулахаар болсноо тайлбарлажээ. Шинэчлэлийн алхмуудыг багтаасан энэхүү жагсаалтын эцсийн хувилбарыг өмнө амласнаасаа нэг хоногоор оройтуулж, Брюссельд өчигдөр шилжүүлсэн байна. Үүний дараа томоохон зээлдүүлэгчдийн гурвал буюу Европын төв банк, Европын комисс, ОУВС-ийн удирдлагууд шинэчлэлийн алхмуудыг нь хэлэлцэж, дүг нэлтээ гаргасны дараа еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нар энэхүү баримт бичгийг хэлэлцэнэ. Баримт бичгийн үндсэн заалтууд
-Татвар ногдуулах илүү шударга тогтолцоо бий болгох
-Татвараас зайлсхийхтэй тэмцэх
-Авлигатай тэмцэх
-Бензин, тамхины хар захтай тэмцэх
-“Хүмүүнлэгийн хямрал”-тай тэмцэх
Грекийн эрх баригчид 24-ний өдөр гэхэд шинэчлэлийн алхмуудаа танилцуулна хэмээн амласны хариуд еврогийн бүсийн орнууд зээл олгох тусламжийн хөтөлбөрийг сунгах талаар өнгөрсөн баасан гаригт тохиролцсон юм. Энэхүү тохиролцооны ачаар Афины эрх баригчид төлбөрийн чадваргүй болох эрсдэлээс гарсан. Учир нь Грекийн Засгийн газар ирэх гуравдугаар сарын эхээр төрийн албан хаагчдынхаа цалин хөлсийг өгөх ч боломжгүй болох нөхцөл байдалтай тулгараад байв. Гэхдээ уг тохиролцоо амжилтгүй болж, хэрэгжихгүйд хүрвэл тус улс еврогийн бүсээс гарах тухай яриа дахин сэргэнэ.
Д.Болд
Германы Сангийн яамны тө- лөөлөгч Мартина Егера шинэч лэлийн алхмуудыг тусгасан уг ба римт тууштай бөгөөд бодитой болно гэдэгт найдаж байгаагаа өмнө нь илэрхийлжээ. Түүнчлэн Германы Сангийн сайд Вольфганг Шойбле Грекийн тал өмнө нь ярьж тохирсон бүх нөхцөлийг хангахгүй бол шинээр зээл авч чадахгүй гэдгийг өнгөрсөн баасан гаригт болсон хэлэлцээрийн үеэр мэдэгдсэн. Харин Грекийн Сангийн сайд Янос Варуфакис Засгийн газраас нь санал болгох гэж буй шинэчлэлийг батлахгүй бол тохиролцоо хэрэгжихгүй гэдгийг өгүүлсэн юм. Грекийн шинэ эрх баригчид хатуу хэмнэлтийн бодлогыг хална хэмээн амлаж, засгийн эрхийг авсан боловч тодорхой хэмжээний буулт хийхэд хүрч, дээрх тохиролцоог хийсэн. Грекийн Ерөнхий сайд А.Ципрас уг тохиролцооныхоо талаар Засгийн газар нь тулаанд ялсан боловч дайнд ялаагүй гэдгийг хэлж, грекүүдийг урт удаан хүнд зам хүлээж буйг хэлсэн байна

Сэтгэгдэл (0)