Б.Нетаньяху НҮБ-ын индрээс худал мэдээлэл түгээжээ

Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр илтгэл тавихдаа Ираны цөмийн хөтөлбөрийн талаар нэлээд түгшүүртэй мэдээ лэл танилцуулжээ. Тэрбээр уг хөтөлбөрийн тухай ойлголт өгөхийн тулд тэсрэх бөм бөгийн зураг бүхий схем харуулсан аж. Гэвч тухайн үед Израилийн“Моссад” тагнуулын алба ныхан үүнээс хол зөрүүтэй мэдээлэлтэй байсныг илтгэх баримт бичгүүдийг Их Британийн“Гардиан”, Ка тарын“Аль Жазира” агентлагууд нийтэлсэн байна. Уг баримт бичигт тагнуулын байгууллагынхан “Өнөө гийн шатанд Иран улс зэвсэг бүтээх талаар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байна” хэмээн дүгнэжээ. Тухайн үе “Моссад” уг мэдээллээ Өмнөд Африкийн тусгай албадтай хуваалцсаныг нь АНУ-ын ТТГ, Оросын тагнуулын байгууллага олж авсан гэнэ. Б.Нетаньяху АНУ-ын Конгресст Ираны цөмийн хөтөлбөрийн тухай үг хэлэхийн өмнөхөн энэ мэдээллийг ил болгосон нь тодорхой шалтгаантай аж. Тэрбээр АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүдийн урилгаар ирж, үг хэлэх болсон нь олон асуудлаар санал зөрөлдөөнтэй байдаг Ерөнхийлөгч Б.Обамагийн дургүйцлийг төрүүлсэн. Дээр нь Израильд бүх нийтийн сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Конгресст ийн үг хэлэх болсон нь улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)