“Нормандын дөрвөл” Парист чуулж, Минскийн гэрээг хэлэлцэнэ
- 2015-02-25
- Дэлхий
- 0

“Нормандын дөрвөл” Парист чуулахаар болсон билээ. Хуралдаанаар Минскийн гэрээг хэрэгжүүлэх арга замууд, тухайлбал, хүнд зэвсэглэлийг фронтын гүн ар талд татах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Украины талыг төлөөлөх Гадаад хэргийн сайд П.Климкин хэлэлцээрийн үеэр Донбасс дахь мөргөлдөөний бүсэд НҮБ юмуу Европын холбооны энхийг сахиулах хүчнийг байршуулах боломжийг хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр уг саналыг нэлээд сайн бодож боловсруулах шаардлагатай өгүүлсэн аж.

Сэтгэгдэл (0)