Египетийн иргэд Ливиэс дүрвэж байна
- 2015-02-25
- Дэлхий
- 0
“Исламын улс” бүлэглэлийнхэн Ливид ажилладаг Египетийн иргэдийг цаазалсны дараа Саллум хот дахь хилийн шалган нэвтрүүлэх цэгээр Египетийн иргэн 15000 хүн Ливийн нутгаас дүрвэжээ. Алан хядагчид Христийн шашны Копт урсгалыг дагагч Египетийн иргэн 21 хүнийг цаазалж буй бичлэгийг энэ сарын 15-ны өдөр түгээсэн. Үүний дараа Египетийн эрх баригчид амьжиргаагаа залгуулах зорилгоор хөрш орондоо ажил эрхэлдэг хэдэн зуун мянган иргэнээ эх орондоо эргэн ирэхийг уриалж, Ливийн баруун хэсэгт амьдардаг иргэддээ зориулан хөрш Тунисээс чартерийн нислэг зохион байгуулжээ. Тунисийн тээврийн сайдын мэдээлснээр Египетийн иргэн 1000 гаруй хүн өнгөрсөн баасан гаригаас хойш чартерийн нислэгээр Египетийн нийслэл Каир хот руу зорчсоныг мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны долдугаар сард Ливийн нутагт нөхцөл байдал хурцадсанаас Египетийн хэдэн арван мянган хүн Тунисийн нутаг руу нэвтрэхийг оролдсон боловч тус улс Каир дахь эрх баригчид нь тэднийг нутагтаа буцаах ажил зохион байгуулна гэсэн баталгаа гаргахыг шаардан тэднийг хэдэн өдрийн турш хил дээрээ саатуулсан аж. Ливид 2011 онд бослого хөдөлгөөн өрнөж, Төрийн тэргүүн агсан М.Каддафиг хөнөө хийн өмнө газрын тосоор баялаг тус улсад Египетийн 1.5 сая га-руй иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг байжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)