Малайзын сураггүй болсон онгоц Антарктид руу ниссэн
- 2015-02-25
- Дэлхий
- 0

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд сураггүй болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг777” онгоц Антарктид тивийг чиглэсэн байх магадлалтай гэсэн шинэ таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Шинжээчид сансарын хиймэл дагуулын мэдээлэлд түшиглэн МН370 дугаарын нислэгтэй холбоо тасарснаас хойш онгоц чиглэлээ гурван удаа өөрчилж, эцэст нь Антарктид руу ниссэн тухай өгүүлсэн байна. Ийнхүү чиглэлээ хэд хэдэн удаа өөрчилсөн нь хэн нэгэн зориуд хийсэн үйлдэл гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Тухайн үед 239 хүнтэй зорчиж явсан “Боинг777” Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа холбоо тасарч сураггүй болсон юм.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
сатар (202.70.38.110)
хөлдөж үхмээр санагдсан гэж үү үгүй байлгүй