Н.Назарбаевын хүргэн асан Р.Алиев нас баржээ

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хүргэн асан Рахат Алиев Австрийн шоронд амиа алджээ. Австрийн албаныхны мэдээлснээр, Рахат Алиев өөрийгөө дүүжилж, амиа егүүтгэсэн аж. Энэ үйл явдал болохын өмнө түүнийг гурван хүн хорьдог нийтийнхээс ганцаарчилсан өрөөнд шилжүүлсэн байна. Гэвч зарим эх сурвалж Рахат Алиевийг амиа егүүтгэсэн гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Рахат Алиев нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Австрийн шоронд хоригдсон. Австрийн эрх баригчид Рахат Алиевыг шилжүүлэн өгөх тухай Казахстаны талын хүсэлтэд удаа дараа татгалзсан хариу өгч байж. Түүнийг 2007 онд Казахстаны Нурбанкны хоёр албан тушаалтныг хөнөөсөн хэрэгт буруутгасан. Банкны албан тушаалтнууд 2007 онд ор сураггүй болж, дөрвөн жилийн дараа цогцсыг нь олсон аж. Казахстаны албаныхан Рахат Алиевыг төрийн эргэлт хийхийг санаархсан хэрэгт буруутган 40 жил хорих ял оноожээ. Казахстанд сүүлийн үедТөрийн тэргүүн Н.Назарбаевыг улс төрийг орхихоор төлөвлөж байгаа тухай яриа гарах болсон аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)