Фэйсбүүк архидалтын шалтгаан болов
- 2015-02-26
- Дэлхий
- 0
Сүүлийн жилүүдэд фэйсбүүк ашиглах хүний тоо эрс өссөн. Үүнтэй холбоотой фэйсбүүкийг тойрсон судалгаа хийх болжээ. Саяхан АНУ-ын Мичиганы их сургуулийн судалгааны төвд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Судалгааны дүнд фэйсбүүк архидалтын шалтгааны нэг болохыг баталсан байна. Судалгаанд оролцогчид фэйсбүүк дэх найзуудынхаа нийтэлсэн зургийг өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн байдлаар давтдаг аж. Хэрвээ фэйсбүүк хуудаснаасаа согтууруулах ундааны зүйл эсвэл наргиж буй найз нөхдийнхөө гэрэл зургийг хараад согтууруулах ундаа хэрэглэх хүсэл төрдөг гэнэ. Судалгаанд оролцсон 400 хүний 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Х.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)