Япончууд олимпын бэлтгэлийн зардлаа тэрбум ам.доллараар хэмнэжээ

Токио хотноо 2020 онд болох олимпыг зохион байгуулах хорооныхон уг арга хэмжээнд бэлтгэх ажлын зардлаа нэг тэрбум ам.доллараар бууруулсныг “The Japan Times”-д мэдээлжээ. Зохион байгуулагчид тэмцээн болох газрын байршлыг өөрчилснөөр ийм хэмнэлт гаргах боломжтой болсон аж. Тухайлбал, сэлүүрт слалом, сагсан бөмбөг, морин спортын тэмцээнийг урьд нь ашиглаж байсан байгууламжид явуулахаар шийдвэрлэсэн байна. Олон улсын олимпын хороооноос эдгээр өөрчлөлтийг сайшаажээ. Олимпын наадмыг зохион байгуулах зардлыг анх 3.8 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн бол зохион байгуулагч үүнийг 1.7 тэрбум хүртэл бууруулахаар төлөвлөсөн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)