Бэкхэм “ПСЖ”-д тоглоно

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэм ирэх онд хамтарч ажиллах багаараа Францын “ПСЖ”-ийг сонгосон байна.

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэм ирэх онд хамтарч ажиллах багаараа Францын “ПСЖ”-ийг сонгосон байна. Тэрээр “Лос Анжелес Галакси” багтай байгуулсан гэрээгээ энэ сарын сүүлээр дуусмагц, хөлбөмбөгчдийн солилцоо наймааны цонх нээгдэх өдөр шинэ багтаа очих болжээ. Бэкхэм “ПСЖ”-тэй хагас жилийн гэрээ байгуулах бөгөөд тоглох хугацаандаа 12 сая фунтын цалин авахаар болсон байна.
“ПСЖ” багийн хувьд тус багийг Катарын тэрбумтнууд худалдан авч, нэлээд хэдэн шилдэг тоглогчийг авчирснаар тэдний амжилт нэмэгдэж байгаа бөгөөд тэрбумтнууд багаа улам илүү алдартай болгохын тулд ирэх онд дэлхийн шилдгүүдийг цуглуулах тухайгаа зарласан юм. Үүний эхлэл болж “ПСЖ”-д Бэкхэм ирж байгаа ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)