Европын нэгдсэн арми байгуулахыг уриалав
- 2015-03-09
- Дэлхий
- 0

Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Европын нэгдсэн арми байгуулахыг уриалжээ. Тэрбээр Европын орнууд нэгдсэн зэвсэгт хүчинтэй болсноор гишүүн төдийгүй хөрш зэргэлдээ орнуудад нь учирсан аюулаас хамгаалах боломжтой болно гэдгийг“Welt am Sonntag” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Жан-Клод Юнкер ийм зэвсэгт хүчнийг хурдан хугацаанд байгуулах боломжгүй боловч ажил хэрэг болсон цагт Европын холбооны үнэт зүйлсийг хамгаалах талаар гишүүн орнууд нухацтай хандаж байгаагаа Орост харуулна хэмээн үзжээ. Тэрбээр “Европын нэгдсэн арми тус холбооны гишүүн орнуудын хооронд дайн гарахгүй гэдгийг дэлхий дахинаа илтгэн харуулна” хэмээн энэхүү төслийн ач холбогдлыг тайлбарласан аж. Түүнчлэн“Сүүлийн үед Европын нэр хүнд буурснаас гадаад бодлогын хувьд биднийг тэр бүр ойшоохгүй байна” гээд энэхүү бүтэц нь НАТО-тай өрсөлдөх зорилгогүй гэдгийг өгүүлсэн байна. Жан-Клод Юнкер уг төслийг хэрэгжүүлснээр бүтэц зохион байгуулалт, санхүүгийн хувьд нэлээд ашигтай гэдгийг дурджээ. Тухайлбал, орчин үеийн зэвсэг хэрэгсэл бүтээх, худалдан авахад хамтран ажилласнаар зардал хэмнэх боломжтой гэнэ.
Д.Болд

Сэтгэгдэл (6)
boldoo (122.201.28.4)
ene neg yum xaa gazriin zolbin yum bol doo..
Г.Батнасан (202.179.10.94)
АНУ-гийн төлөөний этгээд байна. Оросын эсрэг нэртэй бас нэг цэргийн бүлэглэл байгуулж дэлхийг эзэгнэх гэсэн санаархал.
Г.Батнасан (202.179.10.94)
АНУ-гийн төлөөний этгээд байна. Оросын эсрэг нэртэй бас нэг цэргийн бүлэглэл байгуулж дэлхийг эзэгнэх гэсэн санаархал.
Г.Батнасан (202.179.10.94)
АНУ-гийн төлөөний этгээд байна. Оросын эсрэг нэртэй бас нэг цэргийн бүлэглэл байгуулж дэлхийг эзэгнэх гэсэн санаархал.
(103.229.121.155)
НЭР ХҮНДЭЭ ӨӨРСДӨӨ УНАГААСАН БОЛОХООС ОРОСУУД УНГАЖ ОРОЛДООГҮЙ ШҮҮ.ЕХ-ЫНХОН ИЙМ Л ХУЛЧГАР АМИА БОДСОН ХУВИА ХИЧЭЭГЧИД УЧРААС ОРОСУУД ҮЗЭН ЯДААД БАЙГАА ЮМ ДАА.ТЭД БУСДЫН ХҮЧЭЭР ТАНСАГ АМЬДРАЛЫГ БИЙ БОЛГОЧИХООД ӨӨДГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ
(202.21.106.134)
yamarch negdsen army baiguulaad orosiin tsergiig yalj chadahgui l de. evropchuud nutagt ni orood irsen yamarch huchind buuj ugduguuruu l aldartai shu dee