Пицца захиалах товч эрэлт ихтэй байна

Утсаар, онлайнаар, Xbox-оор дамжуулан пицца захиалах арга хэдийнэ хоцорчээ. Италийн “LаComanda”-ийн зохион бүтээгчдийн хүчин чармайлтын үр дүнд ганцхан товч дараад л хүссэн пиццагаа захиалах боломж бүрдлээ. Барселоны үзэсгэнлэнгийн үеэр танилцуулсан энэхүү “Click’n’Pizza” төхөөрөмж нь дугуй хэлбэртэй ба хөргөгчин дээр наах зориулалттай соронзон гадаргатай ажээ. Энэхүү төхөөрөмжин дээр та өгсөн захиалга болон нэмэлт захиалга хийх, баталгаажуулах үйлдэлтэй товч суурилуулсан байна. Мөн дэлгэцэн дээр пицца хүргэж ирэх хугацааг харуулдаг байна. Үүнээс гадна, пиццаны захиалгын газарт “Click’n’Pizza” төхөөрөмжөөс дуудлага авах дэлгэцийг давхар байршуулах аж. Пицца захиалагчийг Wi-Fi холбосон тохиолдолд ажиллах гэнэ. Мөн USB-кабелийг ашиглан цэнэглэх боложтой. “LаComanda” компани “Pizza Hut” сүлжээтэй хамтран ажиллахаар зөвшилцсөн байна

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)