“Samsung” цахилгаан машины батерейны үйлдвэрийг худалдаж авав

Өмнөд Солонгосын “Samsung” корпораци “Magna Steyr” компаний батерейн бизнесийг худалдаж авах болсноо зарлалаа. “Apple” компани цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх асуудлаар тус компанитай уулзаж байжээ. Австрийн компани “Magna Steyr” нь “Audi”, “Fiat”, “GM”, “Volkswagen” компанийн машиныг угсрах ажиллагааг хариуцдаг байна. Мөн зарим эд ангиуд, тухайлбал цахилгаан машины баттерейг зохион бүтээж үйлдвэрлэдэг аж. “Samsung” уг үйлдвэрийг худалдаж авсан ханшаа нууцалж байгаа юм. Харин “Samsung” зөвхөн баттерейн үйлдвэрийг нь худалдан авч байгаа ба бусад үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр нь “Apple” хэлэлцээр хийж байгаа болов у гэсэн таамаглалыг барууны хэвлэлүүд бичиж байна. Ийнхүү автомашин цахилгаан хөдөлгүүрт шилжсэнээр гар утас, компьютертэй ижил дижитал төхөөрөмж болох ирээдүйтэй ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)