Б.Немцовыг Исламын шашны эсрэг мэдэгдлийнх нь төлөө хөнөөжээ
- 2015-03-10
- Дэлхий
- 0

Оросын сөрөг хүчний удир дагчдын нэг Б.Немцовыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан таван хүнийг баривчилсан. Сэжигтнүүдэхнээсээ хэргээ хүлээжмэдүүлэг өгч эхэлсэн тухай “Росбалт” агентлагаас мэдээлжээ. Чеченийн Дотоод яамны “Север” батальоны захирагчийн орлогч Заур Дадаев хэмээх этгээд улстөрчийг хөнөөснөө хүлээж, ямар учир шалтгаантай гэдгээ тайлбарласан байна. З.Дадаев нь ОХУын Дотоод хэргийн яамны тусгай хэсэгт арав гаруй жил алба хаасан аж. Тус хэсгийг 2006 оноос Ахмата Кадыровын нэрэмжит “Север” нэртэй батальон болгосон. Батаольоны захирагчаар Алимбек Делимханов ажилладаг бөгөөд тэрбээр Р.Кадыровын “хуурай” дүү, Төрийн Думын депутат Адам Делимхановын дүү гэнэ. З.Дадаев нэг удаа найз нөхдийнхөө хүрээнд ярилцажсуухдаа улстөрч Б.Немцов исламын шашинтнуудын итгэл үнэмшлийг доромжилжбайгаа тухай ярилцаж, түүнийг шийтгэхээр зориг шулуудсан гэнэ. Энэ хэрэгтээ тэрбээр Москва хотноо арав гаруй жил амьдарсан Заур Губашев, Шадид Губашев хэмээх өөрийнх нь үеэл ах, дүү хоёрыг татан оролцуулжээ. Харин тэр хоёр бусад этгээдийн туслалцааг авсан аж. Гэсэн ч Анзор Губашев, Шагид Губашев, Зауру Дадаев, Тамерлан Эскерханов, Хамзад Бахаев хэмээх хамтрагч бусад дөрвөн этгээд хэргээ хүлээхгүй байгаа аж. Москва хотын Басманный дахь шүүхээс эдгээр сэжигтнийг саатуулах тухай тогтоол гаргасан боловч эдгээрээс зөвхөн Шагид Губашев, Заур Дадаев нарыг аллагад буруутгаж, бусдыг нь сэжигтнүүд хэмээн үзэж, шалгажэхэлжээ. Хууль сахиулах байгууллага дахь “Росбалт”ын эх сурвалж“З.Дадаев хэргийг зохион байгуулсан гэдгээ үндсэндээ хүлээн зөвшөөрсөн болохоор энэ хэргийн хүрээнд өөр ямар нэгэн шуугиан тарьсан баривчилгаа, шинэ баримт гарч ирэхгүй” гэжээ.
ХЭРГИЙН ШАЛТГААН
З.Дадаев Б.Немцовыг Орос дахь исламын шашинтнууд болон шашныхнь тухай нэг бус удаа хэлсэн үгийнх нь төлөө хөнөөсөн гэдгээ өгүүлжээ. Б.Немцов 2007 онд “Эксперт” сэтгүүлд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч В.Путины явуулжбуй бодлого төрөлтийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа исламын шашинтнуудын амьдардаг бүс нутагт чиглэсэн тухай мэдэгдэж, энэ Оросын ирээдүйд үхлийн аюултай болохыг өгүүлжээ. Үүний дараа исламын шашны зүтгэлтнүүд улстөрчийг исламын шашны эсрэг үзэлд буруутгасан аж. Энэ оны нэгдүгээр сард Францын “Шарли Эбдо” сонины сэтгүүлчдийг хөнөөсөн хэргийн дараа Б.Немцов “Эхо Москвы” сайт дахь өөрийг блогт шог зураачдын үйлдлийг зөвтгөж, “Исламын шашин нь Дундад зуунд оршижбайна” гээд дээрх үйл явдлыг “Исламын шашны харгис шүүх” хэмээн нэрлэсэн байна. Үүнээс хэд хоногийн дараа тэрбээр Р.Кадыров бүгдийг өөрийн заналхийлж, залхаасан болохоор түүнийг торны цаана суулгах цаг нь болсон тухай мэдэгдсэн аж. Чечений Ерөнхийлөгч Р.Кадыровыг сөрөг хүчний улстөрч, М.Ходорковский, сэтгүүлч А.Венедиктов нарыг “Шарли Эбдо” ийн сэтгүүлчдийг дэмжсэнийх нь төлөө таагүй үг хэлсний дараа Б.Немцов дээрх мэдэгдлээ хийжээ. Чеченийн тэргүүн Р.Кадыров энэ үйл явдлын тухай өнгөрсөн ням гаригт цахим сүлжээнд тайлбарлахдаа улстөрчийг исламын шашны тухай мэдэгдлээсээ болжалагдсан тухай З.Дадаевын мэдүүлгийг баталсан байна. Гэхдээ тэрбээр З.Дадаев хүн хөнөөсөн бол хүнд хэрэг үйлдсэн гэдгийг өгүүлсэн байна. Мөн түүнийг “Оросын эсрэг нэг ч алхам хийхгүй, тус улсын төлөө амь хайргүй тэмцэжявсан гэдгийг өгүүлсэн аж. Хэрэгт холбогдуулан шалгажбуй Беслан Шавановыг Р.Кадыров “Эрэлхэг дайчин” хэмээн тодорхойлжээ.
ЖАННА НЕМЦОВА: ЭНЭ АЛЛАГАД ЭРХ БАРИГЧИД БУРУУТАЙ
Борис Немцовын ууган охин Жанна Оросын эрх баригчдыг эцгийнхээ үхэлд буруутай хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Би үүнийг захиалгат аллага байсан гэдэгт итгэлтэй байна” хэмээн Германы “Bild am Sonn tag” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Жанна аллагыг эрх баригчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан болохоор хэрэгтнүүд ялаас мултарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Тэрбээр “Кремлийн эсрэг байсан болохоор түүнийг хөнөөсөн. Энэ бол тодорхой” гэжээ. Түүнчлэн эцгийг нь хөнөөсөн хэргээр хэн нэгнийг ялласан ч тэдгээр нь жинхэнэ хэрэгтнүүд биш байх нь тодорхой гэжүзсэн аж. “Орост сөрөг хүчний бусад улстөрчдийг олжхарахгүй байна. Сөрөг хүчин удирдагчаа алдлаа” хэмээн энэхүү тэрбээр үйл явдлын үр дагаврыг тайлбарлажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (18)
жириин иргэн (103.229.121.1)
Оросуудын задралыг хvсэж байгаа улс бол Америкаас оор хэн ч биш.Геополитикиин хуьд л украйн Америкт хэрэгтэй болохоор зориуд дайн зохион байгуулсан тэнд.Борис Немцов тэднии гар хол нь гэдгииг ямар ч Иван мэддэг л байхгvй юу.Тэгээд л алуулж байгаа нь тэр.Оросын мэргэн vг байна аа.Жинхэнэ эр хvн байх естой газраа "Харин новшнууд гудамжинд vхдэг гэж.Путин тиим новшииг алж нэрээ бузарлах тэнэг улс торч мон vv. Тагнуулч жинхэнэ эх оронч хvн шvv дэ
(202.179.20.74)
eh bolson oros orniihoo esreg ulin hutsval ingej nyatslagdah yostoi.amerikuud orosiig liv siri shig bolgoh geed l iim urvagchdiig sanhuujuulj bgaa,odoo ter ohiig n amiig n barih heregtei
зочин (182.160.41.6)
Жинхэнэ учир шалтгаан нь угаасаа олдохгүй тэгэхээр юу ч гэж зохиож болноштээ
commentchin (202.179.11.202)
urdchilan beltgesen khar malgait jambal aljee
ЗОЧИН (150.129.141.40)
Манайхан ч гэсэн хамар дор ам гэж. Юу хэлэхээ бодож хэлэхэд илүүгүй шүү.
зочин (150.129.141.40)
ЭНД ОХУ-ЫН ЗГ, ПУТИНЫГ БУРУУТГАХ ЯМАР Ч ҮНДЭС БАЙХГҮЙ. УЛС ОРОН ШАХАЛТАД БАЙГАА ИЙМ ХҮНД ҮЕД СӨРӨГ ХҮЧНИЙ НЭГ ЗҮТГЭЛТНЭЭ ХӨНӨӨХ ХЭРЭГ ОГТ БАЙГААГҮЙ. ХАРИН ШАШНЫ ИТГЭЛ ҮНЭМШИЛ БОЛ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ. ЯГ ИЙМ ШАЛТГААНААР ОЛОН ХҮН АМЬ НАСАА АЛДАЖ БАЙСАН. ЭНЭ ТАЛААР УРАН ЗОХИОЛ БИЧЭЭД БАЙХ ХЭРЭГ БАЙХГҮЙ.
(103.26.195.39)
Путин жүжиг байна Исламын шашныг дэлхий даяар үзэж ядаж байгааг ашигласан байна Заур Дадаев цагтаа Путиний гарын үсэгтэй Оросын эх оронч одон авсан туршлагатай цэргийн удирдагч шүү дээ
ok (119.40.97.96)
alahaasaa umnu beltgesen medee bn. Ohin ni zuv yarijee
ok (119.40.97.96)
alahaasaa umnu beltgesen medee bn. Ohin ni zuv yarijee
ok (119.40.97.96)
alahaasaa umnu beltgesen medee bn. Ohin ni zuv yarijee
зочин (202.126.89.199)
Немцов албан тушаалтай байхдаа юу ч дуугардаггүй байсан. Албан тушаалаасаа буугаад л сөрөг хүчин гэж худлаа гүйх болсон. Ер нь ингэх гээд байсан юм гэдэг шиг л юм болоод өнгөрсөн.
(183.177.98.106)
алахаар нь илрэхгүй гэнэ,илрэхээр нь худлаа гэнэ, улс төрийн шалтгаан байх ямар ч үндэс байхгүй, Немцов тийм том ***** шалтгаантай улс төрч биш шүү дээ
(183.177.100.13)
хохь нь болжээ
(202.170.67.182)
ша ана биз итгэх үндэс алга
(183.177.98.106)
үнэн байсан ч худлаа байсан ч өөр ер нь ямар ч нөхцөл байдалд байсан Путинийг буруутгах нь лйдглмжтой гэхдээ нэг зүйл хэлэхэд хориг тавиулчихсан бүх хүн нүүр буруулсан байхад ийм үйлдэл хийх хүн байх уу
(183.177.98.106)
үнэн байсан ч худлаа байсан ч өөр ер нь ямар ч нөхцөл байдалд байсан Путинийг буруутгах нь лйдглмжтой гэхдээ нэг зүйл хэлэхэд хориг тавиулчихсан бүх хүн нүүр буруулсан байхад ийм үйлдэл хийх хүн байх уу
irgen (103.229.120.245)
putinii ene jujig suuldee hoshin shog yum bolj duuslaa...uuruusuu busdyg te1 gej boddog yum bh daa
(182.160.35.209)
Хамрын дор хагархай байдаг гэж хамаагүй донгосвол ийм юм болж байгаам даа