Хүнс худалдан авахдаа хурууны хээгээ уншуулна

Венесуэлд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах иргэдийн хурууны хээг таниулах зорилгоор дэлгүүрүүдэд нийт 20 мянган сканнер суурилуулжэхэлжээ. Ерөнхийлөгч Н.Мадуро хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч, зохиомол хомсдол бий болгохоос сэргийлэх зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн байна. Тэрбээр хомсдол үүссэн нь барааг их хэмжээгээр хурааж, үнийг нь өсгөх зорилготой дамын наймаачдаас болсон гэжүздэг. Эдгээр сканнерын тусламжтайгаар иргэдийн хурууны хээн мэдээллийг цуглуулж, Засгийн газраас тогтоосон хэмжээнээс их бараа нэг дор худалдан авахаас сэргийлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн сард хэд хэдэн хүнсний сүлжээ супермаркет, эмийн сангийн удирдлагыг баривчилжзохиомол хомсдол үүсгэн их хэмжээний дараалал үүсгэсэн хэрэгт буруутгасан юм. Венесуэлд өдөр тутмын хоол хүнсний бүтээгдэхүүн, эмийн хомсдол үүссэнээс ард иргэдийн дунд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)