Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц дэлхийг тойрно

“Солар импульс­2” нэртэй нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоцоор дэлхийг тойрох аялал эхэлжээ. Аялал Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотоос гараагаа эхэлсэн байна. Нэг хүний суудалтай уг онгоцны аялал нийт таван сар үргэлжилж, замдаа буух газрууддаа нисгэгч Андре Боршберг байгальд ээлтэй ногоон технологийн тухай мэдээлэл түгээх аж. Нисгэгч аялалдаа гарахынхаа өмнө “Бид тун онцгой хөлөг бүтээсэн болохоор далай, тэнгисийг амжилттай туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн өргөн уудам далайн мандлыг туулахад таван өдөр, таван шөнө шаардагдах бөгөөд энэ нь тун хүнд сорилт болно. Гэхдээ ирэх хоёр сарын хугацаанд Хятад хүртэл нисэх хугацаанд сайн бэлтгэл хангаж, сургуулилах боломж бүрдэнэ” гэжээ. Энэ төслийн хүрээнд бүтээсэн онгоц 2013 онд АНУ­д нислэг үйлдсэн. Онгоцны хоёр далавчны нийт урт 72 м бөгөөд энэ нь “Боинг 747” онгоцныхоос урт хэрнээ хөлгийн нийт жин ердөө 2.3 тонн аж. Онгоцонд нийт 17248 нарны зайн хураагуур суурилуулснаас гадна тэнгэр бүрхэг үед сэнсийг нь ажиллуулах зорилготой литийн полимер батарейнуудыг суурилуулжээ.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)