Кенид 15 тонн зааны соёог шатаажээ

Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата ангийн хууль бус наймаатай тэмцэхийг уриалжзааны 15 тонн соёог шатаасан байна. Эдгээр соёо нь 1500 орчим зааных ба хар зах дээр 30 сая ам.долларын үнэтэй ажээ. Уг үйлдлийнхээ тухай Кенийн Ерөнхийлөгч “Кени улс амьтдын ертөнцөд буй хүн төрөлхтөний соёлын өвийг хэрхэн хамгаалах, ялангуяа, заан, хирсийг хэрхэн хамгаалдгийг олон улсад батлан харуулжбайна” хэмээн тайлбарласан байна. НҮБ­ын байгаль орчны бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Мете Личе Уилки “Заан бол Кени улсад жилд 20­30 мянган жуулчин татдаг маш чухал зэвсэг юм. Хэдий тийм боловч Африк тивд жилд 30 мянган заан хулгайн анчдын олз болж байна. Бид хууль бус наймаанаас илэрсэн 15 тонн соёог устгалаа. Кенид ийм үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Бусад улсад ч гэсэн ийм туршлага бий. Тухайлбал, БНХАУ 6.2 тонн хууль бус зааны соёог өнгөрсөн жил устгасан” хэмээн ярьсан байна.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)