Кипрчүүд хоёр сая нүүдлийн шувууг жилдээ зооглодог
- 2015-03-11
- Дэлхий
- 0

Кипр арлын иргэд намар болгон тус нутгаар дайран өнгөрдөг хоёр сая гаруй нүүдлийн шувууг хууль бусаар агнаж, амтат зоог барьдаг тухай“Birdlife Cyprus” байгаль хамгаалах байгууллагынхан мэдэгджээ. Энэ байгууллагынхан судалгааг есөөс аравдугаар сарын хооронд хийж, шувууны тор, наалдамхай урхинд орж үхдэг шувуудын тоог гаргасан байна. Тэдний үзэж буйгаар хууль бус ан газар авч, хяналтаас гарснаас 2014 онд тор тавьж, агнах үйлдэл өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн аж. Иймд хууль бус аргаар барьсан дуучин хөөндэй, хар толгойт хөмрөг зэрэг жижиг шувууг 10-аар багцлан ресторануудад 80 еврогоор худалддаг гэнэ. Харин 1990-ээд оны үед Кипрт энэ маягаар 10 сая шувууг хууль бусаар агнадаг байжээ. Кипрыг 2004 онд Европын холбоонд элсэх үед хатуу шалгалтын арга хэмжээ авч, шийтгэлийг нь чангатган 17000 хүртэл еврогоор торгодог болсноор хулгайн анг бууруулсан чадсан аж. Өвлийн улиралд Кипрт хэдэн сая шувуу ирж өвөлждөг ба хууль бус ангийн улмаас60 орчим зүйлийн шувуу аюулд өртсөн байна.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (4)
(124.158.109.206)
Муу ёрын ***** юм гээш
(202.170.67.182)
эд чин махчин алуурчид бна ***** тусаж үхэх бийдээ
ахмад (122.201.17.98)
"жил бүрийн хавах жигүүртэн олон шувууд, манай орныг зориод маш холоос ирдэг юм" гэж сайхан дуу байдаг санаанд орчихлоо ...
(202.55.191.76)
АЛУУРЧИД ЮМ БАЙНА.