Түвдийн захирагч Далай ламыг буруутгажээ
- 2015-03-11
- Дэлхий
- 0

Хятадаас томилогдсон Түвдийн захирагч Далай лам өөрийнхөө хойд дүрийг тодруулахгүй тухай мэдэгдсэнээр Бурхны шашныг гутаан доромжилсон хэрэг хэмээн бурутгажээ. Дээрхийн гэгээнтэн түүнийг нас барсны дараа далай ламыг тодруулдаг уламжлал зогсч болзошгүй тухай өмнө нь мэдэгдсэн. Мөн Түвд орон эрх чөлөөтэй болоогүй цагт тэрбээр Хятадад дахин төрөхгүй, тус улсын эрх баригчид болон өөр хэн нэгэн улс төрийн зорилгоор түүний залгамжлагчийг сонгох эрхгүй гэдгийг хэлсэн юм. Түвдийн өөртөө засах орны захирагч Падма Чолин орон нутгийн парламентын хуралдааны дундуур Далай ламыг үе үе содон мэдэгдэл хийж, өөрийнхөө дүрийг бие даан тодруулдаг мэт худал мэдэгдэл хийж байгааг ярьсан байна. “Төв Засгийн газар батлаагүй байхад тэрбээр яаж14 дүгээр Далай лам болсон гэж. Чадахгүй л байсан. Энэ бол нарийн дэг жаягтай үйл явц. Тэрбээр Түвд дэх Бурхны шашныг гутаан доромжилж байна” хэмээн түвд гаралтай захирагч мэдэгдсэн байна.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (0)