“Apple” алтан MacBook, ухаалаг цагаа танилцуулав
- 2015-03-11
- Дэлхий
- 0

“Apple”-ийн шинэ технологийн танилцуулга үргэлж хүлээлт үүсгэдэг билээ. Удаан хүлээсний эцэст өнгөрсөн даваа гаригт танилцуулсан “Apple Watch” ухаалаг цаг хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. “Apple” компани анхны ухаалаг цагийнхаа нээлтийг Сан-Франциско хотод зо-хион байгуулжээ. Энэхүү ухаалаг цагийн тусламжтай дуудлага хүлээж авахаас гадна инстаграм ашиглах, гэрийнхээ хаалгыг төвөггүй онгойлгох зэрэг олон үйлдлийг хийх боломжтой гэнэ. “Apple Watch” ухаалаг цагийг хөнгөн цагаанаар хийсэн ба350 ам.долларын үнэтэй юм. “Apple”-ийн захирал Тим Кук алтан хүрээ бүхий маш нимгэн шинэ “Macbook”-ийг танилцуулсан юм. Шинэ“Macbook”-ийн зузаан нь ердөө л 13.1 мм аж. Харин дэлгэц нь 2304 харьцах 1440 пикселийн нягтралтай ба 0.88 мм зузаан юм. Өмнөх загвартай харьцуулахад 30 хувь бага эрчим хүч хэрэглэх ба цэнэгээ арван цаг барих ажээ. Мөн сэнс шаарддаггүй“MacBook”-ийн анхны загвар болжээ. Алтан “MacBook”-ийг ирэх сарын 10-нд худалдаанд гаргах ба 1599 ам.долларын үнэтэй юм.
Х.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)