П.Порошенко: Донбасст 1500 гаруй цэргийн алба хаагч амь үрэгдсэн

Ерөнхийлөгч П.Порошенко салан тусгаарлагчидтай байлдах явцад Донбасст Украины 1549 цэргийн алба хаагч амь насаа алдсаныг мэдэгджээ. “Үүнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс 1232, Дотоод хэргийн яамны99, үндэсний гвардийн 132, хил хамгаалах албаны163, үндэсний аюулгүй албаны7, онцгой байдлын албаны16 ажилтан амь насаа алдсан” хэмээн тэрбээр Украины нэгдүгээр сувагт ярилцлага өгөхдөө дурдсан байна. Мөн Дебальцево дахь бүслэлтийг сэтлэн гарах гарах явцад Украины 19 цэргийн алба хаагч амь үрэгдэж, 135 хүн шархадсаныг дурджээ. Харин Донецк, Луганскийн босогчдын удирдлага Дебальцево дахь бүслэлтэд Украины 3000 орчим цэргийн алба хаагч амь насаа алдсан гэдгийг өмнө нь мэдээлсэн. Германы тагнуулын байгууллагын тооцоолсноор Донбасст байлдаан эхэлснээс хойш тус бүс нутагт 50 мянга орчим хүн амь насаа алдсан хэмээсэн нь Украины албан ёсны тоо баримтаас 10 дахин зөрүүтэй аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)