Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгана

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф охид эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд ногдуулах шийтгэлийг чангатгах тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Шинэ хуулийн дагуу эмэгтэй хүнийг ахуйн хүрээний маргааны явцад хөнөөсөн тохиолдолд 12-30 жил хүртэл хугацаагаар хорих гэнэ. Хохирогч нь 14 нас хүрээгүй бага насны охин, бие давхар юмуу 60-аас дээш настай эмэгтэй бол хорих хугацааг нэмэгдүүлэх аж. Ерөнхийлөгч Дилма Руссефф Бразилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас жил бүр 15 эмэгтэй амь насаа алддаг тухай өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)