Венесуэлийн түшмэдийн эсрэг хориг тавилаа

Ерөнхийлөгч Б.Обама “Хүний эрхийг зөрчиж, улс төрийн өрсөлдөгчдөө хавчсан” гэх үндэслэлээр Венесуэлийн долоон түшмэлийн эсрэг хориг тавьжээ. Цагаан ордноос мэдээлснээр энэхүү хориг арга хэмжээнд Венесуэлийн хууль сахиулах байгууллага, армийн удирдлагууд багтсан аж. Үүнээс гадна хоригт өртсөн иргэдийн АНУ дахь өмч хөрөнгийг битүүмжилж, тус улсын хилээр нэвтрэхийг нь хориглосон байна. Хориг арга хэмжээ Венесуэлийн эдийн засагт нөлөө үзүүлэхгүй гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өгүүлжээ. Харин Ерөнхийлөгч Н.Мадуро Америкийн талын шийдвэрийг буруушааж, Венесуэлийн дотоод хэрэгт оролцсон үйлдэл хэмээн үнэлсэн аж. Өмнө нь АНУ-ын тал Венесуэлд хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр тус улсын долоон хүний дансны гүйлгээг зогсоохоор болсноо мэдэгдсэн билээ. Үүний дараа Н.Мадуро үндэсний телевизээр үг хэлэхдээ уг хоригт өртсөн түшмэдийг баатар хэмээн нэрлэж, тэдний нэг болох Гутаво Гонсалесыг Дотоод хэргийн сайдаар томилсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.106.141)

    2015-03-12

    Ene haltRiin ugiig hun sonsdog yum boluu,,,