Бодитоор харах дуулга буюу “HTC Vive”
- 2015-03-11
- Дэлхий
- 0

Хорвоо ертөнцийг виртуалаар буюу бодит байдлаар харах боломж олгосон “Vive” дуулга 2015 оны Барселоны үзэсгэлэнгийн гэнэтийн бүтээлүүдийн нэг байв. Энэхүү дуулгыг дэлхийн хамгийн том дижитал түгээлтийн үйлчилгээ, компьютерын тоглоом үйлдвэрлэгч “Valve” брэнд “HTC” компанитай хамтран зохион бүтээжээ. Энэ төрлийн“Oculus Rift” камераас ялгагдах онцлог нь зөвхөн толгойны хөдөлгөөнийг уншаад зогсохгүй харааны виртуал ертөнцөд хүний хийсэн үйлдэл бүрийг харах аж. Учир нь“Vive” дуулга нь тусгай мэдрэгч болон лазер ашиглан хүний хөдөлгөөнийг илэрхийлдэг байна. Энэхүү дуулгын тусламжтай алхах, харайх, суух гээд хийсэн үйлдэл бүрээ та виртуал орон зайд өөрийгөө ч харах боломжтой юм. Мэдээж ингэхийн тулд хангалттай том өрөөг шаардлагатай болно. “Барселон-2015” үзэсгэлэнгийн оны үед 64 метр квадрат өрөөнд туршилт явуулжээ. Мөн“Valve” компаниас виртуал бодит байдал дээр гараа ашиглах боломж олгодог тусгай хянагч боловсруулсан байна. Энэхүү төхөөрөмж нь 2015 оны сүүлчээр худалдаанд гарах ажээ.

Сэтгэгдэл (0)