Н.Назарбаев сонгуульд оролцохыг зөвшөөрчээ

Казахстаны Ерөнхийлөгч Н.Назар-баев Төрийн тэргүүний ээлжит бус сонгуульд дахин оролцохоор болжээ. Түүнийг эрх баригч “Нур Отан” намын ээлжит бус XVI хурлын төлөөлөгчид сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон байна. Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ирэх сарын 26-нд болно. ЗХУ задарснаас хойш тус улсыг тэргүүлж буй Н.Назарбаевын бүрэн эрхийн хугацаа 2016 онд дуусах юм. Казахстаны Үндсэн хуулийн дагуу нэг хүн Ерөнхийлөгчийн албыг дараалан хоёроос илүү бүрэн эрхийн хугацаанд хашихыг хориглодог боловч тус улсын анхны Төрийн тэргүүнд уг заалт хамаардаггүй байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (2.132.176.100)

    2015-03-12

    муу лалариин хасаг