Испаний биеэ үнэлэгчид тэтгэвэр, ажилгүйдлийн тэтгэмж авна

Испанийн Барселон дахь шүүхээс эмсийн хүрээлэнгийн эздийг эмэгтэйчүүдтэй гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон тогтоол гаргажээ. Энэ шийдвэр хэрэгжсэн тохиолдолд ажил олгогчид эмэгтэй ажилтнуудынхаа өмнөөс нийгмийн даатгалын санд хураамж төлж эхэлнэ гэдгийг Их Британийн “Independent” сонинд өгүүлсэн байна. Барселоны шүүхийн энэ шийдвэрийг Испанийн Дээд шүүх хүчингүй болгох боломжтой гэнэ. Испанид 1995 оноос бие үнэлэхийг гэмт хэрэг гэж үзэхээ больсон боловч энэ салбарт ажиллагсдын эрхийг баталгаажуулаагүй байжээ. Эдийн засгийн хямрал нүүрлэснээс тус улсад биеэ үнэлэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн аж. Санал асуулгаас үзэхэд испани эрчүүдийн 39 хувь нь тэдний үйлчилгээг авч байсан гэдгээ хүлээсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.26.195.222)

    2015-03-12

    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой.