Иранд төрөлтийг дэмжих арга хэмжээ авсныг “Amnesty” шүүмжлэв

Ираны эрх баригчдаас төрөлтийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг хүний эрхийг хамгаалах олон улсын “Amnesty International” байгууллагаас буруушаажээ. Ираны эрх баригчдаас өмнө нь төрөлтийг дэмжих зорилт бүхий хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсан байна.

Үүнд: жирэмснээс сэргийлэх хэрэгсэл сурталчлах, эмэгтэйчүүдийг үр тогтох боломжгүй болгох мэс заслыг хориглох зэрэг хуулийн төсөл танилцуулсан аж. Мөн өөр нэг хуулийн төсөлд ажилд орох гэж буй хүүхэдгүй эмэгтэйчүүдэд зарим нэг хязгаарлалт тогтоохоор заасан нь эмэгтэйчүүдийн эрхэд халдсан үйлдэл хэмээн хүний эрхийг хамгаалагчид үзсэн байна. Тегераны эрх баригчид өмнө нь төрөлтийг хязгаарлах бодлого баримталж ирсэн боловч тус улсын хүн амын дундаж нас нэмэгдэж, хөгшчүүлийн эзлэх хувь нэмэгдсэн нь ийн зорилтоо өөрчлөхөд хүргэсэн гэнэ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)